<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Д амин дэмийн талаар таны мэдэх ёстой 3 зүйл

Д витамин нь хүний биеийн  ясны хөгжилд нэн чухал үүрэгтэй бөгөөд тосонд уусдаг амин дэмийн бүлэгт багтдаг. Тиймээс Д амин дэмийн дутагдалд орсон тохиолдолд  шүд болон ясанд муугаар нөлөөлнө.

1. МОНГОЛ УЛС газар зүйн байршлын хувьд Д витамины эх үүсвэр БИШ

Хүний бие Д витаминыг нарны UV туяанаас авч биедээ шингээдэг. Нарны хэт ягаан туяа болох UV-ийн үйлчлэлээр Д витамины ихэнх хэсэг нь нийлэгжиж байдаг. Монгол улс газар зүйн байршлын хувьд жилийн 4 улиралд нарнаас Д витамин авахад хангаллтай өргөрөг дээр байрладаггүй. Монголын нар зөвхөн зуны 5,6,7 саруудад л Д витамины хэрэгцээг хангаж чадна..jpg

Хүний бие Д витаминыг нарны UV туяанаас авч биедээ шингээдэг. Нарны хэт ягаан туяа болох UV-ийн үйлчлэлээр Д витамины ихэнх хэсэг нь нийлэгжиж байдаг. Монгол улс газар зүйн байршлын хувьд жилийн 4 улиралд нарнаас Д витамин авахад хангалтай өргөрөг дээр байрладаггүй. Монголын нар зөвхөн зуны 5,6,7 саруудад л Д витамины хэрэгцээг хангаж чадна.

2. Монгол улсын хүн ам Д амин дэмийн дутагдлаараа алдартай

Доорх зурагт Д амин дэмийн дутагдлыг бүс нутгуудаар нь харуулсан байна. Шар өнгөөр тэмдэглэгдсэн улс орнууд Д амин дэмийн дутагдлаараа тэргүүлдэг бол улаан өнгөөр тэмдэглэгдсэн цөөн улс орнууд нь Д амин дэмийн нэн дутагдалтайд тооцогдож байна. Харин манай улс энэхүү зурагт улаанаар тэмдэглэгдсэн байгаа нь Д амин дэмийн нэн дутагдалтайд орж байна.

Mongolia.png

3. Д амин дэмийн дутагдалд олон зүйлс нөлөөлдөг

Д амин дэмийн дутагдалд хувцаслалт, хооллолт, амьдралын хэв маяг, бөөрний дутагдал, арьсны өнгө, газар нутгийн байршил, цаг уурын нөхцөл, жирэмсэн үеийн хооллолт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Мөн хүн бүрт хичнээн хэмжээний Д витамин хэрэгцээтэй эсэх нь ч дээрх хүчин зүйлсээс хамаарна. Үүнийг сийвэнгийн Д амин дэмийн хэмжээг тодорхойлох шинжилгээгээр мэдэж авч болно.


СУПЕР БАГЦ

ҮНЭ: ₮499,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

 

New Call-to-action

 

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан