<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нүдний хараагаа сайжруулахын тулд мөрдөх 5 зарчим

Хүн мэдээ мэдээллийн 70 гаруй хувийг нүдээрээ дамжуулан авч байдаг. Хорвоогийн хамгийн үзэсгэлэнт, газар нутаг байгалийг ч мөн нүдээрээ л харж байдаг.Ердийн хараатай хүн 150 төрлийн өнгийг ялгаж чаддаг . Гэхдээ бүх эрчүүдийн 8 хувь, эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь өнгө ялгах чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан байдаг гэж Германы нэгэн сэтгүүлд дурджээ. Энэхүү харах эрхтэн нь бидний амьдралд маш чухал үүрэгтэй.  Нүдний хараагаа сайжруулахын тулд  та дараах 5 зарчмыг баримтлаарай.

 

1. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах

Сэтгэл санаа өөдрөг байх нь нүдний хараанд маш тустай. Учир нь сэтгэл санаа гутарч, тархи хямрасан үед нүдний булчингууд ч мөн дагаж хямрадаг байна. Ингэснээр нүдний ойрын болон холын хараа муудах шалтгаан болдог. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгах нь харааг сайжруулахад тустай болохыг эрдэмтэд баталсан байна.

 

2.Нүдний дасгал хөдөлгөөн хийх

Нүдэнд зориулсан дасгал хөдөлгөөнийг өдөрт 1-2 удаа хийж байх нь хараа муудах, нүд чилэхээс сэргийлэх давуу талтай. Нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош гэсэн чиглэлээр аажуухан эргэлдүүлэх, үүний дараа нүдээ огцом нээж харах хөдөлгөөнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй. Энэхүү дасгалыг ойролцоогоор 10-15 удаа хийсний дараа нүдний чилээ гарч, ядаграа тайлагддаг.

 

3. Нарны шил тогтмол зүүх

Ялангуяа зуны турш нарны хэт ягаан туяа болох UV-ээс хамгаалж нарны шилийг зүүж байх хэрэгтэй. Нарны шил нь дотроо нарны хамгаалалттай болон хамгаалалтгүй гэсэн 2 төрөл байдаг тул та өөрийн үзэмжид нийцсэн шилнэс нарны хамгаалалтайг нь сонгоорой. Энэхүү шилийг хавар зуны турш болон өвөл цас орсон үед нүдээ гялбуулахгүйн тулд зүүж хэвшээрэй..jpeg

Ялангуяа зуны турш нарны хэт ягаан туяа болох UV-ээс хамгаалж нарны шилийг зүүж байх хэрэгтэй. Нарны шил нь дотроо нарны хамгаалалттай болон хамгаалалтгүй гэсэн 2 төрөл байдаг тул та өөрийн үзэмжид нийцсэн шилнээс нарны хамгаалалтайг нь сонгоорой. Энэхүү шилийг хавар зуны турш болон өвөл цас орсон үед нүдээ гялбуулахгүйн тулд зүүж хэвшээрэй.

 

4. А витаминаар баялаг хүнс хэрэглэх

Витамин А-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, үхрийн элэг, лууван, помидор, жүрж, чихэрлэг төмс, тарвас, чинжүү, бууцай зэрэг нь А витаминаар баялаг хүнсэд тооцогддог. 14 болон түүнээс дээш насны хүн өдөрт 700-900 микрограм А витаминыг хэрэглэж байх шаардлагатай. .jpg

Витамин А-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, үхрийн элэг, лууван, помидор, жүрж, чихэрлэг төмс, тарвас, чинжүү, бууцай зэрэг нь А витаминаар баялаг хүнсэнд тооцогддог. 14 болон түүнээс дээш насны хүн өдөрт 700-900 микрограм А витаминыг хэрэглэж байх шаардлагатай. 

 

5. ХАРААГАА ТОГТМОЛ ШАЛГУУЛах

Жил бүр таны хараа урьд урьдынхаас ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн байна уу гэдгийг тогтмол шалгуулж байх хэрэгтэй. Хүний 2 нүдний хараа зэрэг муудахаас гадна нэг нь түрүүлээд муудчихдаг тохиолдол олон байдаг. Гэвч хүмүүс үүнийгээ анзаарахгүй явсаар байгаад хараагаа бүр дордуулчихдаг талтай.

 

ЗАЛУУС БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа.

Залуус багц

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага