<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хеликобактерийн шинжилгээ өгөх болсныг илтгэх шинж тэмдгүүд

1983 онд  Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар судалгаа хийж, H-pylori нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч болохыг нь тогтоосон ба хеликобактери нь ходоодыг үрэвслүүлэн, шарх, шархлаа улмаар хавдар үүсгэх аюултай бактери юм.

Монголчуудын 70 гаруй хувь нь хеликобактеритай байна гэсэн албан ёсны тоо баримт бий.

Танд дараах шинж тэмдгүүд  илэрч байвал яаралтай эмчид хандан шинжилгээ өгнө үү.

ХОЛБООТОЙ: Хеликобактерийн халдварын шинж тэмдгүүд

  • Хэвлийгээр цанхайх. /Ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ/
  • Хоолны дуршил буурах
  • Цээж гашуу оргих
  • Цээж хорсох
  • Хэхрүүлэх
  • Хүчиллэг зүйлээр гулгих
  • Огих
  • Дотор муухай оргих
  • Гэдэс цэрийх
  • Өтгөн хар өнгөтэй гарах 
  • Өтгөн хатах
  • Хоолны шингэц муудах
  • Ховор тохиолдолд гүйлгэх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Аюулхай хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүдээс танд илэрч байвал яаралтай шинжилгээнд хамрагдана уу.

Мөн зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Хеликобактерийн шинжилгээг хэрхэн авдаг болоод хелибактерын хор уршгийн талаар энд дарж уншина уу.

 

Супернова үндсэн багц

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд тустай  36 төрлийн шинжилгээ, оношилгоог багтаасан Үндсэн багцтай танилцаарай.  Баярлалаа.

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан