<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрүүл амьдралын 6 дадал

Хүн бүр эрүүл энх амьдрах эсэх нь тэдний амьдралын хэв маяг,  сэтгэл санаа, хөдөлгөөн болон эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг  эсэхтэй салшгүй холбоотой.

 Ингээд та бүхэнд эрүүл энх байж урт удаан наслахыг хүсвэл баримталбал зохих 5 дадлыг танилцуулъя.

1. Дасгал хөдөлгөөн

Долоо хоногт 3 өдөр, өдөрт 1 цагийг та идэвхтэй дасгал хөдөлгөөнд зориулснаар хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч, зүрх судасны өвчин болон цус харвалт, таргалалт зэрэг олон эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.Түүнчлэн амралтын өдрийг гэр бүлээрээ ууланд гарах, явган алхах зэргээр идэвхтэй өнгөрүүлснээр та эрүүл мэнддээ томоохон хөрөнгө оруулалтыг хийж чадна.

Hiking.jpg

 

2. Хангалттай нойр авах

Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 8 цагийн нойр авч байх шаардлагатай.  Сүүлийн үед технологийн дэвшилттэй холбогдуулан хүмүүсийн амьдралын хэв маягт төдийгүй нойронд ч өөрчлөлт гарсан.

Утас болон компьютерыг шөнийн цагаар оролдох нь нүдний хараанд муугаас гадна нойр сэргээх сөрөг талтай.Хэт орой унтсанаар хүний бие мах бод наснаасаа эрт хөгширч, сульдан,таргалж эхэлдэг.Ялангуяа оройн 22:00 цагаас үүрийн 04:00 цагийн хооронд хүн заавал унтсан байх шаардлагатай. Учир нь энэ үед дархлаа сэргээх гормон идэвхтэй ялгарч байдаг.

 

3. Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тухайн хүний нас хүйс, эрхэлдэг ажил төрлөөс хамааран хоногт авах ёстой хоолны илчлэгийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Дунджаар насанд хүрсэн хүн өдөрт 2000 ккал илчлэгтэй хоол хүнс идэж байх ёстой.  

Хоол хүнсэндээ анхаарахаас гадна таргалалт, өөхлөлтийн хэмжээгээ үзэж байх нь чухал. Тухайлбал, эрэгтэй хүний бүсэлхийний тойргийн хэмжээ 85 см-ээс дээш, эмэгтэй хүний хувьд 90 см-ээс дээш болоход зүрх судасны өвчин болон чихрийн шижин зэрэг таргалалтаас шалтгаалах 

өвчин үүсэх магадлал нэмэгддэг.

Хоногын хоол хүнсий найрлагад тань дараах зүйлс орж байх шаардлагатай.

 

ger.jpg

Үүнээс гадна өдөр бүр дундажаар 2 литрийн шингэн зүйл ууж байх шаардлагатай.

 

4. Хорт зуршлаас татгалзах

Архи болон тамхи нь эрүүл мэндэд бодитой хор хохирол учруулдаг.Тамхины бохь нь уушгийг харлуулахаас гадна хавдар үүсгэхэд нөлөөлдөг олон бодисыг ихээр агуулж байдаг. Харин архинд агуулагдах хорт бодис нь элэг болон тархийг гэмтээж байдаг.  Дашрамд дурьдахад, ази хүмүүсийн хувьд өдөрт 15 мг-аас дээш архи хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

 

Холбоотой: Та амьдралын буруу хэвшилтэй хүн мөн үү?

 

5. Эерэг хандлагатай байх

Хүний сэтгэл санаа ямар байх нь тухайн хүний эрүүл мэндтэй шууд хамааралтай. Тиймээс өдөр бүр оюун санаагаа өөдрөг байлгахыг хичээж, бясалгал хийх, ном унших, олон нийттэй сайхан харилцах зэргээр өөрийн сэтгэл санааг анхаарч байх нь таны эрүүл мэндэд ч мөн чухал гэдгийг санаарай.

 

6. Эрүүл мэндийн шинжилгээнд тогтмол хамрагдах

Эрүүл амьдрахын тулд тодорхой хугацааны туршид тогтмол хийж байх хэрэгтэй зүйлс бий.Тухайлбал, 6 сар тутамд шүдээ үзүүлэх, жил бүр эмэгтэйчүүдийн үзлэгт орох гэх мэт.

Эдгээрээс гадна жил бүр тогтмол эход харуулах, элэгний вирусыг шинжлүүлэх, шээсний хүчил болон хеликобактерын шинжилгээ өгөх, цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөх зэргээр өөрийн эрүүл мэндэд байнга хяналт тавьж, өөрийн биед юу болж буйг мэдэж байх нь таныг учрах эрсдлээс хамгаална.

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан