<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өдөрт ердөө 30-хан  минутыг эрүүл мэнддээ зориулснаар

Дэлхийн хамгийн стресстэй улсуудын жагсаалтын 4-рт Монгол орох болжээ. Үүний шалтгааныг бид хүн амын хэт нягтаршил, агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны төвшинтэй холбон тайлбарлаж болох хэдий ч бидний хамгийн чухал эрүүл мэнд үүний золиос болж байгааг анзаарахгүй бол харамсалтай.

Судалгаанаас харвал Монголчуудын дунд зүрх судасны өвчин, тархи судасны өвчин, элэгний хатуурал, ходоодны хорт хавдраар өвчилөх явдал хамгийн түгээмэл байна. Мэргэжлийн эмч нар  "Эдгээр өвчнөөс хүн урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Монголчууд маань хэнэггүй зангаасаа болж өвчин даамжирсан үед ихэвчлэн эмчид ханддаг. Энэ нь буцаад эмчилгээ авах болон эмчилгээний зардал өндөр гарах эрсдлийг бий болгож байна" гэжээ.

 Ажлын хэт ачааллаасаа болж бид тэр бүр өөртөө цаг зав гаргаж чаддаггүй нь  Монгол хүмүүсийн нийтлэг дүр төрх.

Та өдөрт ердөө 30-хан минутыг өөрийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө зарцуулж чадвал: 

  • Стресс тайлагдаж сэтгэл санаа өөдрөг болно
  • Илүүдэл жин хасагдаж элэг өөхлөхөөс сэргийлнэ
  • Сахарын өвчин тусах магадлал буурна
  • Зүрх судасны үйл ажиллагаа хэвийн болно
  • Даралт тогтворжино гэх мэт 30 гаруй өвчин эмгэгээс та өөрийгөө сэргийлж чадна.

Мөн үүнээс гадна Эрүүл хооллолтын хэвшил, Дасгал хөдөлгөөн болон Тогтмол шинжилгээг баримтлах нь урт удаан эрүүл саруул амьдрахад тань тустай.

 

Эрүүл хооллолтын хэвшил 

Бид энэ үгэнд тийм ч дуртай биш. Учир нь Монгол хүн махаа идэхгүй байна гэдэг энэ хатуу ширүүн уур амьсгалтай оронд тохиромжгүй гэдгийг бид маш сайн мэднэ. Эрүүл хооллолтын хэвшил гэдэг нь махан хоол идэхгүй байхыг хэлэхгүй харин аль болох бага багаар ойрхон идэж, хэт өлсөхгүй мөн хэт цадахгүй байж зөв хоолны хэвшлийг бий болохоос эхэлнэ. Өөртөө зориулан эрүүл мэндийнхээ төлөө өглөө бүр цай ууж, өдөр аль болох тэжээллэг хүнс хэрэглэж, орой хөнгөн хооллож хэвших хэрэгтэй. 

 

Дасгал хөдөлгөөн 

Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Хүмүүс аль эрт үеэс хөдөлгөөн хүний эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг байжээ. Өдөр ирэх тусам хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник, технологиуд бий болох нь нэг талаараа сайхан ч хүмүүсийг улам хөдөлгөөний дутагдалд оруулж байна. Дэлхий нийтээрээ хөдөлгөөний дутагдал гэх чимээгүй тахалд нэрвэгдэх энэ цаг үед дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндийнхээ төлөө идэвхтэй амьдрахыг бүгд уриалах болжээ. Иймээс өдөрт ердөө 30-хан минутыг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө зарцуулах хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх маш энгийн дасгалыг  хүргэе. 

Алхалт

Өдөрт өөрийн биеийн ачаалал даах чадварт тааруулан 5 минут хурдан, 5 минут удаан гэх мэтчилэн алхаж болно. Гүйхэд хүний бүх бие эрхтэн тогтолцоо ижил ачаалал авч цусны эргэлт эрчимжин зүрх судас үйл ажиллагаа сайжирч, уушгины идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хүчил төрөгч шаардлагатай бүх эд эсэд хүрч чаддаг. 

 

Муур, нохойн байрлал

Энэхүү дасгал нь нурууны бүх үеүдийг амрааж өгдөг бөгөөд бүдүүн нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.

 

Сунгалтын дасгал 

Сунгалтын дасгал хийх тийм ч амар биш. Гэхдээ хүн өөрийн биеийн онцлогт тааруулан байнга хийж байх ёстой хөдөлгөөний нэг юм. Ялангуяа сууж их ажилладаг хүмүүст шохойжилт, хуян хөөрөх, үе мөчний өвчилөл үүсэх магадлал өндөртэй хүмүүс тогтмол хийх хэрэгтэй. 

 

Тогтмол шинжилгээ

Бид заавал амьдралынхаа нэг дадал, хэвшил болгох шаардлагатай зүйлсийн нэг бол өөрийн биеийн үйл ажиллагааг үргэлж хянаж байх. Та дараах шинжилгээг жилдээ заавал дор хаяж нэг өгч байгаарай. Энэ нь бид аливаа өвчин эмгэгээс өөрийгөө урьдчилан сэргийлэх, ямар нэг өвчинд эрт үед илрүүлэх гээд олон давуу талтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. 

  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй  шинжилгээ
  • Цусан дахь сахарын хэмжээ
  • Нийт холестрин 

Ахуйн замаар халддаг халдваруудад гэр бүлийн гишүүд бүгд өртөх магадлал өндөр байдаг. Иймд заавал гэр бүлийн хүнтэйгээ хамт шинжилгээнд хамрагдан, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрвээ танай гэр бүлийн гишүүдийн нэг нь л доорх вирусийн халдвар авсан бол гэр бүлээрээ очиж шинжилгээ өгч, эмчлүүлж байгаарай.

 

МАЗОКНЫ ШИНЖИЛГЭЭ

Хамгийн энгийн, хүртээмжтэй, хямд, хурдан тойм шинжилгээний арга юм. Мазокын шинжилгээгээр мөөгөнцөр, хламидиоз, трихомониаз зэрэг маш олон өвчнийг илрүүлж болно. Тэр дундаа хосуудын дунд элбэг тохиолддог хламидиоз буюу эмэгтэйчүүдийн үргүйдэл болон зулбалтын томоохон шалтгаан болох шимэгч бактерийг илрүүлэх шинжилгээ юм. Гар барих, аяга таваг, алчуур, дотуур хувцас зэрэг ахуйн хавьтлаар дамждаг ба бэлгийн замаар халддаг тул гэр бүлийн гишүүд бүгд халдвартай байх магадлалтай. Иймд гишүүн бүр шинжилгээ өгч, эмчлүүлэх ёстой.

Шинжилгээ өгөх үед анхаарах зүйлс

Эмэгтэйчүүд: шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ гэсэн 3 газраас авна

  • Сарын тэмдэг ирээгүй байх
  • Үтрээнд төрөл бүрийн лаа, шахмал хэрэглээгүй байх
  • Үтрээнээс шалтгаан нь тодорхойгүй цус алдалтгүй байх
  • Үтрээний угаалга хийхгээгүй байх

Эрэгтэйчүүд: шээсний сүвнээс 2,5-4 см гүнээс авдаг

  • Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө шээсэн байх
  • Ямар нэгэн халдваргүйжүүлэгч, өвчин намдаагч хэрэглээгүй байх

 

ХЕЛИКО БАКТЕРИ тоолох ШИНЖИЛГЭЭ

Ходоодны шарх, архаг үрэвслийн шалтгаан болсон хелико бактери нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ахуйн замаар халддаг. Иймд гэр бүлийн нэг л гишүүн ходоодны шархлаа, үрэвсэл, хелико бактеритай бол гэр бүлийн бусад бүх гишүүд хелико бактерийн шинжилгээ өгч, эмчлүүлэх ёстой.

Хелико бактери тоолох шинжилгээ нь хеликобактерийн тусгай ялгагч бодис (кит) ашиглан амьсгалын замаар ялгарч байгаа хеликобактерийг илрүүлэх шинжилгээ юм. Хүнээс цус авахгүй үлээлгээд л тодруулах боломжтой энэхүү шинжилгээг одоогоор зөвхөн “хаппи веритас” лабораторид хийж байгаа.

 

ЦАГААН ХОРХОЙН ШИНЖИЛГЭЭ

Бохир гар, хоол хүнс , ор, хөнжлийн даавуу, жорлонгийн суултуураар дамжин шимэгч хорхойн өндөг хүнд халддаг. Өндгөө гаргахын өмнө эмэгчин хорхой гэдэснээс гардаг учир ялгадасны шинжилгээний ердийн арга ач холбогдолгүй байдаг тул шинжилгээг 7-10 хоногийн зайтай 3 удаа хийх шаардлагатай. Зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр өвчлөлтийн дөнгөж 30 хүрэхгүй хувь нь илэрдэг. Мөн хүүхдийг унтаж байх үед хошногын хуниас орчим хайж илрүүлж болно. Өтгөнд ч бас харагддаг.

 

Элэгний b, c Вирусийн илрүүлэлтийн болон вирус тоолох шинжилгээ

Элэгний хавдар, элэгний хатуурлын гол шалтгаан болсон B, C вирус нь хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. Иймд гэр бүлийн гишүүд хамтдаа шинжлүүлэх шаардлагатай юм. Элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээг цусны сорьц аван илрүүлдэг ба шинжилгээний хариу эерэг гарвал вирус тоолох шинжилгээг зайлшгүй өгөх шаардлагатай. B, C вирус тоолох шинжилгээний үндсэн дээр тухайн вирусийн хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. С вирусийн үндсэн эмчилгээ хийгээд, 1-3 сар, нэг  жилийн дараа  вирусийн тоо хэд болсон байна вэ гэдгийг тоолох ёстой. Мөн гэр бүлийн гишүүдээ С вирусийн халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал.

 

Супернова бүтэн биеийн оношилгоо 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 



Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан