<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

30-45 насныхны заавал өгөх шаардлагатай шинжилгээнүүд

Анагаах ухаан  хөгжиж буй энэ үед өвчин эмгэгийг эрт шатанд нь илрүүлсэн тохиолдолд ихэнх өвчнийг бүрэн дүүрэн эмчлэх боломжтой.30-45 насныхан биеийн эрүүл мэнддээ сайтар анхаарч, одоо үүсээд буй өвчин эмгэгийг оношлуулан эмчлүүлэхийн зэрэгцээ ирээдүйд үүсч болохуйц өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодорхойлуулснаар амь нас эрүүл мэндээ аварч чадна. Одоогоор манай улсад элэг, уушиг, ходоод, умайн хүзүү зэрэг таван төрлийн өвчин зонхилж байна. Дунд насныхны дунд хорт хавдар, зүрх судасны эмгэг, яс сийрэгжих өвчин зэрэг нь элбэг тохиолддог.

Түүнчлэн умайн хүзүүний хавдар өвчин 30-45 насны эмэгтэйчүүдэд голдуу тохиолддог. 

Ингээд 30-45 насныхан ямар шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай талаарх мэдээллийг хүргэе. 

Дунд эргэм наснынхан багажийн болон лабортарийн шинжилгээ өгөхөөс гадна эмчийн үзлэгт орж байх нь зүйтэй.

 

Багажийн шинжилгээ

  • Нүдний оношилгоо, хараа шалгах
  • Сонсголын үзлэг
  • Цээжний рентген
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Уушигны багтаамж хэмжих
  • Цусны даралт, зүрхний хэмнэл
  • Хамрын дуран
  • Чихний дуран
  • Амны хөндий, хоолойн дуран
  • Хэвлийн эхо

 

Лабораторийн шинжилгээ

  • Хелико бактерийн маркер (+ -)
  • Элэгний B,C вирусын маркер
  • ДОХ, Тэмбүү /Мазок/
  • Цусны бүлэг тодорхойлох
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ
  • ALT: АЛАТ
  • AST: АСАТ
  • T-BIL: Нийт билирубин
  • АLB: Альбумин
  • GGT: Гамма глютамин трансфераз
  • HDL: Их нягтралтай өөх тос
  • LDL: Бага нягтралтай өөх тос
  • TG: Tриглицерид
  • Т-CHO: Нийт холестрин
  • СRE: Креатинин
  • UD: Шээсний хүчил
  • AMY: Альфа амилаза
  • HbAIC: Сахарын 3  сарын дундаж
  • Aclo, CPБ, PФ: Үе мөчний шинжилгээ
  • AFP: Элэгний хавдрын маркер
  • СА 72-4: Ходоод, Хөх, Нойр булчихрай, Уушигны хавдрын маркер
  • Цусны бүлэгнэлт /коуглаграмм/
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ
  • Түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ зэргийг өгөхөөс гадна, эрэгтэйчүүдийн үзлэг, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, дотор, мэдрэлийн эмчийн үзлэгт орж оношилуулах хэрэгтэй.

 

шинжилгээнд хамрагдАХЫН давуу талУУД:

Стресс, эмх замбараагүй хооллолт, хэт их ажиллах, орчны бохирдол болон хөдөлгөөний дутагдал гэх мэтийн хортой амьдралын орчноос болж төрөл бүрийн эмгэг өвчнүүд жилээс жилд өсөн нэмэгдэж тогтсон тодорхой хугацаат шинжилгээг давтан хийлгэх шаардлага тулгарч байна. Тиймээс 30-45 насныхан энэ төрлийн шинжилгээнд хамрагдаснаар биеийн өөрчлөлтийн хэвийн бус байдлыг илрүүлэн амьдралын дэглэмээ өөрчлөх, шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх зэргээр өвчин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж болно. Үүнээс гадна элэгний вирус болон ямар нэг төрлийн хавдрын шинж тэмдэг буй бол эрт шатанд нь илрүүлэх, эмчлэх боломжтой.

Супернова бүтэн биеийн оношилгооны төв нь дээрх шинжилгээнүүдийг хийж, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгч байгаа төдийгүй дунд насныханд зориулсан "Үндсэн багц", дөчөөс дээш насныханд зориулсан "40+" багцыг гаргаж, бүхий л төрлийн шинжилгээг багцын үнээр хйиж буйг дуулгахад таатай байна.

 

Супернова: үндсэн багц

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан