<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ажилчдаа сэтгэл ханамжтай байлгахын тулд хүний нөөц юу хийх хэрэгтэй вэ?

Ажилчид ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх нь компанийн дотоод уур амьсгалаас шууд хамаардаг. Судалгаагаар сэтгэл ханамжтай, аз жаргалтай ажилчид илүү бүтээмж өндөртэй байдаг нь тогтоогдсон. Хүний нөөцийн албаны ажилтнууд нийт ажилчдыг сэтгэл хангалуун байлгахын тулд хийж болох хэдэн санааг танилцуулья.

1. Ажилчдын  сэтгэл ханамжыг судлах

1.jpg

Нэт Импакт-ийн явуулсан судалгаанаас үзэхэд нийт ажилчдын 53% нь эерэг уур амьсгалтай газарт ажиллах хүсэл өндөртэй байдаг байна. Энэ үзүүлэлт жил ирэх тусам улам өссөөр л байна. Харин 2025 он гэхэд нийт ажилчдын 75% нь анх ажилд орохдоо эерэг уур амьсгалтай газар орохыг чухалчилдаг болно гэдгийг энэхүү судалгаа харуулж байна. Тиймээс ажилчдын сэтгэл ханамжид анхаарч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийг зорих нь чухал. 

 

2. Ажилчдын карьерийг дээшлүүлэхэд анхаарах

2.jpg

Идэвхтэй ажилтан бүр хийж буй ажилдаа улам бүр мэргэшихийг зорьж байдаг. Тиймээс гадаад болон дотоодын чанартай сургалтанд ажилчидаа хамруулах, сургагч багш олох зэрэг замаар тэдний ур чадварыг улам бүр нэмэгдүүлж, эрч хүчтэй байх сэдлийг төрүүлээрэй.

 

3. Ажилчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах

3.jpeg

Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал зүйл. Ажилчид өвчтэй, ядарсан, стрестэй үедээ ажлын бүтээмж нь буурч, ажиллах хүсэл сонирхолгүй болдог. Тиймээс жилдээ дор хаяж нэг удаа жилчдаа шинжилгээнд хамрагдуулж заншаарай.

4. АЖИЛ АМЬДРАЛЫГ ТЭНЦВЭРЖҮҮЛЭХЭД АНХААРАХ

Туршлагатай сайн ажил олгогчид ажилчдад байгууллагатайгаа салшгүй холбогдсон мэт сэтгэгдлийг төрүүлж чаддаг. Тэд ажилчдын ар гэр болон ажлын орчин нөхцлийг сайтар анхаарч ажилладаг. Тиймээс хэт их ажлаар ажилтныг шахахаас илүүтэй тодорхой цагт бүтээмжтэй ажиллан үлдсэн цагийг гэр бүлдээ зарцуулж байхыг санал болгох нь зүйтэй.

 

БАЙГУУЛЛАГЫН БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа. 
 

Байгууллагын багц

 

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан