<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ажилчдаа шинжилгээнд хамруулахад аль сар хамгийн тохиромжтой вэ?

Ажил олгогч хүний хувьд тулгардаг асуудлын нэг бол хүний нөөцийн асуудал байдаг.  Баг хамт олноо удирдан чиглүүлж, тэдний ур чадварыг зөв чигт нь залж, ашигтай орлоготой ажиллаж урдаа тавьсан зорилгодоо тасралтгүй тэмүүлэх нь удирдах албан тушаалтан хэн бүрийн хүсдэг зүйл билээ.

Гэвч хүнээр багаа бүрдүүлсэн тул хүний нөөцтэй холбоотой урьдаас төлөвлөөгүй олон бэрхшээлүүдийн тулгардгийн нэг нь ажилчдын эрүүл мэндтэй холбоотой асуудлууд юм. Ялангуяа жилийн энэ үе буюу хаврын урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хүний дархлааны систем суларч, өвчинд өртөмтгий болж, ядарч сульдан, бүтээмжид сөргөөр нөлөөлөх нь бий. Энэ үйл явц нь байгууллагад ажлын таслалт, хоцролт, сул зогсолт, үргүй бүтээмж гэх сөрөг үзүүлэлтээр хэмжигддэг.

ХОЛБООТОЙ: Бүтэн биеийн шинжилгээнд ороход 1 цаг л хангалттай. 

Тиймээс энэ асуудлыг байгууллагын удирдлагууд яаж шийдэж болох вэ? Үүний нэг гарц нь жилд тогтмол хугацаагаар шинжилгээнд хамруулах явдал юм. Дээр дурдсанчлан бүтээмж буурдаг хаврын улирлын үед буюу 3,4,5 – р сард ажилчдаа шинжилгээнд хамруулах нь хамгийн тохиромжтой. Учир нь жилийн энэ үед аливаа албан байгууллагын ачаалал харьцангуй бага байдгаас гадна биеийн дархлаа сул энэ үед тухайн хүний биед байж болзошгүй архаг хууч өвчнийг илрүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгт орсноор ямар давуу талтай вэ?

  • Ажилчдын таслалт, чөлөө авалт, сул зогсолт багасна
  • Ажилчдын бүтээмж нэмэгдэнэ
  • Өвчний шинж тэмдгийг бага дээр нь оношлуулах боломжтой
  • Нэг дор бүх шинжилгээг хийлгэснээр эдийн засгийн хэмнэлттэй
  • Ирээдүйд үүсэх эрсдлээс урьдчилан сэргийлнэ
гэх мэт давуу талтай ба та Урьдчилан сэргийлэх үзлэгт орохын давуу тал нийтлэлээс дэлгэрүүлэн унших боломжтой. Мөн Лабораторын шинжилгээгээр таны биед ямар өөрчлөлт болж буйг мэдэх боломжтой нийтлэлээс шинжилгээний талаар мэдээлэл аваарай.

 БАЙГУУЛЛАГЫН БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа.
 
Байгууллагын багц

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан