<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ажилчдынхаа талаар мэдэх ёстой 5 зүйл

Ажил эрхэлж буй хүн бүр улс орондоо татвар төлж, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байдаг. Тэд нийгмийг бүтээн байгуулж буй чухал хөшүүргүүд юм. Танай байгууллагын ажилтнууд ямар байгаагаас  байгууллагын нэр хүнд, гүйцэтгэл шууд хамаарна. Та ажилчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах  зүйлсийг мэдэж байх шаардлагатай.

1.Тухайн ажилтан ажилдаа дур сонирхолтой байгаа эсэх

 Олон хүмүүс өөрийгөө таньж нээгээгүйн улмаас дургүй ажлын байран дээрээ байсаар байдаг. Тэд дуртай учраас биш хэрэгцээтэй учраас ажилласаар л байдаг. Харин тэдний юунд дуртайг мэдэж, компанийн аль ажил үүргийг хариуцуулбал амжилттай гүйцэтгэх талаар мэдрэмжтэй хандах нь чухал. Үүнээс гадна ажилчдыг идэвхжүүлэх сургалт семинарт хамрагдуулж байх нь тустай. 

 

2.Тэдний цалин урамшуулал амьдралд нь хүрэлцэж байгаа эсэх

Ажилчдын цалин урамшуулал гэдэг бол амьдрах үндэс суурь, хамгийн чухал зүйлсийн нэг юм. Ажилчид авч буй цалиндаа сэтгэл хангалуун байснаар улам ихийг бүтээх хүсэлтэй байх болно. Харин та тэдний авч буй цалин хөлс, ар гэр, үр хүүхдэд нь хүрэлцэж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулж байгаарай. Зөвхөн компанийнхаа орлогыг тооцоолохоос илүүтэй орлогоос үл хамааран цалингаа цагтаа тавьж байх нь чухал. Учир нь нэг ажилтны ард  бүхэл бүтэн гэр бүл бий гэдгийг мартаж болохгүй.

 

3. Ажилчдын эрх тэгш байдлыг бий болгох

aa2.jpeg

Практик дээр зарим ажилчид ажлаа хийдүүлж байх зуур зарим нь хичээнгүйлэн ажилласаар л байдаг. Харин авч буй цалин урамшуулал нь яг адилхан тул ажилчид шударга бус байдалд дургүйцэж эхлэх нь элбэг. Өглөө оройтож ирээд, хамгийн түрүүнд явдаг ажилтан, оройтож ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг ажилтан 2-ын авч буй цалин хөлс, албан тушаал адилхан байснаар компанийн тэнцвэр алдагдаж эхэлдэг. 

 

4. Ажилчдын эрүүл мэндийг анхаарах

aa3-1.jpg

Хэдийгээр ажилтан өөрсдийн ажил үүргийг гүйцэтгэх хэрэгтэй боловч тэднийг тохиромжит ажлын орчин нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Ажилчид байн байн ханиад хүрч, дархлаа нь муудах зэргээс шалтгаалан ажиллах идэвх суларч байж болох юм. Тиймээс жилдээ ядаж 1 удаа байгууллагын бүх ажилчдаа бүтэн биеийн оношилгоо шинжилгээнд хамрагдуулж сураарай. Эрүүл ажилчид эрүүл нийгмийг бүтээнэ. Зөвхөн танай компанид төдийгүй улс оронд ч эрүүл иргэдийн тоо нэмэгдэх нь бид бүгдийн амьдралд тустай.

 

5. Хөдөлмөрийн хуулийг чанд биелүүлэх

Хуулиа дээдэлж ажиллах нь иргэн бүрийн үүрэг. Та ч мөн адил ажилчдын эрх ашгийг тэнцвэржүүлэх хөдөлмөрийн хуулийн талаар мэдэж байх түүнийгээ бодитоор хэрэгжүүлж байх хэрэгтэй. Шинээр орсон ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, 3 сараас илүү хугацаагаар туршилтын журмаар /жинхлэхгүйгээр/ ажилуулахгүй байх, ажлаас халагдсан бол тэтгэмж олгох, жилийн ээлжийн амралтыг нь заавал олгож байх зэргээр хуулиа дээдэлж ажиллах нь таны ёс суртахууныг бүрэн илтгэнэ. 

 



 

БАЙГУУЛЛАГЫН БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа. 

Байгууллагын багц

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан