<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бүсгүй та наснаасаа залуу харагдахыг хүсч байна уу?

Хэдийгээр наснаасаа залуу харагдах хүслэн, хөгшрөлтийн тухай асуудал зэрэг нь хүн бүрд хамааралтай боловч бүсгүйчүүд энэ тал дээр эрчүүдээс илүү санаа тавьдаг тул энэхүү нийтлэлийг эмэгтэйчүүддээ зориулан бичлээ. Анагаах ухааны хувьд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт хэмээн үздэг. Ийнхүү хөгшрөлт нь он жилээр хэмжигддэг хэдий ч эрүүл аж төрөх амьдралын хэв маягийг бий болгосноор хөгшрөлтийг удаашруулж, гоо сайхнаа хадгалан наснаасаа залуу харагдах бүрэн боломжтой. 

Хөгшрөлт хэзээнээс эхэлдэг вэ?

Эрдэмтдийн судалгаагаар 25 нас хүрч өсөлт зогссоноос хойш хүний бие махбодын 70 гаруй үйл ажиллагааны систем жил бүр 0.8 %-иар хөгширч байдаг нь тогтоогджээ. Энэ нь амьд бодисын хувьд зайлшгүй явагдах ёстой хөгшрөлт юм. Ийнхүү жам ёсоороо өтөлсөөр хүн 90-130 жил хүртэл амьдрах боломжтой. Харин орчин үед өвчин эмгэг, амьдралын буруу хэв маяг, сэтгэл зүй гэх мэт нийгмийн олон зүйлээс шалтгаалан ихэнх бүсгүйчүүд маань эрт хөгширч, наснаасаа овортой харагдаж байна. Энэ нь Монгол төдийгүй дэлхийн олон орнуудад тулгараад буй асуудлуудын нэг юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн байгалийн жам ёсны хөгшрөлтөөс түрүүлж   амьдрал  нийгмийн шалтгаант эрт хөгшрөлтөд автагдаж эхлээд байна. 

Наснаасаа залуу харагдахын тулд юу хийх шаардлагатай вэ?

  • Хорт зуршлаа хаях- Архи тамхи хэрэглэх нь хүнийг наснаас нь эрт хөгшрүүлдэг. ДЭМБ-ын судалгаагаар өдөрт 10 ширхэг тамхи татдаг хүнийг архаг тамхичин хэмээн үздэг.
  • Эрүүл зөв хооллох- Эрүүл зөв хооллолт гэдэг нь нэг хоолондоо 10-c доошгүй ногоо жимс хэрэглэхийг хэлнэ. Арьсаа залуу байлгахыг хүсвэл өдөр тутамдаа маргарин, улаан мах, цагаан талх, чихэр, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ багасга. 
  • Арьсандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх- Эмэгтэй хүн өөрийн арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна саван, шампунийг хүртэл өөрийн арьсанд тохируулан сонгох нь зүйтэй. 
  • Нүүрний будгаа арилгаж хэвших- Нэг өдөр нүүрний будгаа арилгалгүй унтахад хүний арьс 14 хоногоор хөгширдөг. Тиймээс хэчнээн ядарсан ч өдөр бүр дарааллынх нь дагуу нүүрээ зөв цэвэрлэж хэвшээрэй.
  • Хангалттай коллагеныг авах- Хүний нас явах тусам бие махбодид агуулагдах коллагены хэмжээ багасдаг. Энэ нь арьс болон үс хөгшрөх шалтгаан болно. Тиймээс коллаген агуулсан хоол хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.
  • Сэтгэл санаагаа тайван эрүүл байлгах- Архаг стресс нь ДНХ-ийн теломеруудыг богиносгох замаар хөгшрөлтийг түргэсгэдэг. Тиймээс өдөр бүр ажил амралтаа зөв зохицуулж, бодол санаагаа цэгцэлж, тайван амгалан байх нь ямар ч гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү тустай.
  • Өндгөвч, саваа эрүүл байлгах- Эмэгтэйчүүдийн хөгшрөлт нь өндгөвч, савтай нягт холбоотой байдаг. Эмэгтэйчvvдийн өвчний дотор өндгөвчийн vрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчлөхөөс илvvтэй умайн гуурсан хоолойн vрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.Тиймээс эрүүл эмэгтэй хүн ч гэсэн 6 сараас 1 жилийн хугацаанд тогтмол үзлэг оношилгоонд орж байх нь зүйтэй. Манай "Супернова" бүтэн биеийн оношилгооны төв нь эмэгтэйчүүдийн шинжилгээ оношилгоо, үзлэгийг тогтмол хийж байна.

ХОЛБООТОЙ: Та хамгийн чухал зүйлсээ орхигдуулж байгаа юм биш биз

Эдгээрээс гадна амьдралын зөв хэмнэл, хэв маягийг бий болгох нь хөгшрөлтөөс сэргийлэхэд нэн тустай. 

зөв амьдралын хэв маягийг бий болгох 4 дадал

Хөгшрөлтийн удаашруулахын тулд хамгийн түрүүнд амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэх нь зүйтэй.Доорх видеоноос эрүүл амьдралыг эрхэмлэгч хүн бүрийн амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай 4 дадлыг үзнэ үү. 


ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 
Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан