<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бүсгүй танд эрүүл мэндийн зовиур байна уу?

Эмэгтэйчүүдийн дунд маш илбэг тохиолддог шинж тэмдгүүд болох таргалалт, үтрээ загатнах, ээдэмцэр төст зүйл гарах, нойргүйдэх, хоолонд дургүй болох зэрэг зовиур нь таны биед ямар нэг асуудал үүсээд байгааг илэрхийлж байж магадгүй. Тиймээс бид танд хамгийн өргөн тохиолддог өвчлөлүүдийн шинж тэмдгүүдийг хүргэж байна. Хэрвээ эдгээр зовиур танд илэрвэл эмчид хандах нь хамгийн зөв шийдэл юм шүү. 
 

МӨӨГӨНЦӨР

Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог өвчин бол мөөгөнцөр. Судалгаанаас үзэхэд нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа туршид нэг удаа, 50 хувь нь дахисан хэлбэрийн бэлгийн мөөгөнцрөөр өвддөг. Дахилттай хэлбэрийн үед жилд дөрөв болон түүнээс дээш удаа сэдэрдэг болох нь тогтоогдсон байдаг. Мөн эмийн замбараагүй хэрэглээтэй манай орны хувьд энэ тоо цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай. Өвчилсөн тохиолдолд дараах шинж тэмдэг илрэх ба доорх зовиур бүсгүй танд байвал эмчид хандаж, шинжилгээ өгөн шаардлагатай эмчилгээг нэн даруй хийлгэх хэрэгтэй. 
  • Үтрээнээс ээдэмцэр төст, цайвар ялгадас элбэгших,
  • Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, хуурайших, хавагнах, улайх,
  • Цистит илрэх, халуу оргих, бэлгийн харьцааны үед өвдөх
Өөр бусад нян, үрэвсэл халдварууд ижил шинжтэй явагдаж болох тул эмчид заавал үзүүлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж, тохирох эмчилгээ хийлгэхийг зөвлөмөөр байна. 
 

таргалалт

Шалтгаангүйгээр таргалаад байвал энэ нь дааврын өөрчлөлт, стресс, хооллолтын буруу зуршил, нүүрс усны агууламж, өөх тос ихтэй хүнсний байнгын хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс алинд нь таны бие дасал болсон байна түүнээс шалтгаалдаг. Кортизол, адреналин, эстроген, тестостерон, инсулин, грелин, тиреоид гормонуудыг ялгаруулдаг булчирхайнуудын аль нэгний ажиллагаа доголдох нь таргалалтын далд шалтгааны нэг болдог. Жишээлбэл Лептин гормон буурсан үед тархинд өлсгөлөнгийн дохио очиж өөх хуримтлуулах шаардлага үүсэж энэ үед хурдан хугацаанд идэх шоколад, чипс, хиам зэргийг эрэлхийлдэг байна. Мөн нойр дутуу үед Лептиный хэмжээ буурдаг тул тогтмол нойр муутай явдаг хүмүүс таргалах хандлага ихтэй байдаг. Иймд өөрийн биеийн гормоны өөрчлөлтүүдийг хянаж байх хэрэгтэй. 

ӨНДГӨВЧНИЙ ҮРЭВСЭЛ 

 

Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Бэлгийн замын өвчний үед мөн төрөлхийн дутуу ажилладаг өндгөвч гэж байдаг бөгөөд олдмол үрэвсэл, өгсөх замын үрэвсэл гэх мэтээр өндгөвч үрэвсч эхэлдэг.Үрэвсэл бий эсэхийг хэвлийний биш үтрээний эход харуулж тодорхойлуулна.

Үрэвслийн үед:

  • Хэвлийн доод хэсгээр өвдөх
  • Ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба өвчний хурц үед
  • Халуурах
  • Үтрээнээс салсархаг, идээрхэг ялгадас гардаг. 

Өвчний хурц үед эмчилгээ хийхгүй байснаас өвчин архаг хэлбэрт шилжих ба биеийн эсэргүүцэл суларсан үед үе үе сэдэрч хэвлийн доод хэсгээр хөндүүрлэж, сарын тэмдгийн мөчлөг алдагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд болон ЭХО-д харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ хийж оношийг тодорхойлно. Эмэгтэйчүүдийн үзлэгээр өндгөвчийн хэмжээ томорсон, өвдөлттэй байж болно. Мөн цусны ерөнхий шинжилгээгээр үрэвслийн шинж тэмдэг гарна.

Үрэвслээс хэрхэн сэргийлэх вэ?


Сарын тэмдэг ирсэний дараа үтрээгээ лаа эсвэл угаалга цацлага хийж сардаа нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь сарын тэмдэг ирсний дараа умайн хананд жижигхэн шархлаануууд үүсчихсэн байдаг. Мөн умайн хүзүү нээлттэй байдаг болохоор үтрээнд орсон бохир дээшээ өгсөх халдвар болох гээд байдаг болохоор үрэвсэл үүсэх магадлалтай. Бас олон нийтийн саун, бассейн, душ, “00”-ийн өрөө зэрэг газруудад нэг удаагийн цаас, хэрэглэл хэрэглэж байх нь зөв үүний хажуугаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж элдэв төрлийн халдварт өвчин авахаас зайлсхийх нь зүйтэй. 

СУПЕРНОВА БҮТЭН БИЕИЙН ОНОШИЛГОО 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан