<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бүтэн биеийн оношлогоонд орохын ач тус

Өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг. Бидний өдөр тутмын ажил, ар гэрийн асуудлыг таныг энэ хорвоогийн хамгийн завгүй хүн болгож байна уу? Гэхдээ энэ бүгдээс хамгийн чухал зүйл нь таны эрүүл мэнд гэдгийг мартаагүй биз дээ? Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж хүмүүс ярих нь элбэг. Энэ удаад үүний эсрэг зогсоё. Учир нь бидний биед гарсан жижиг гэлтгүй өөрчлөлт, шинж тэмдгүүдийг / толгой байнга өвдөх, хатгуулах, хөл хавагнах, зүрх хатгах, нүд бүрэлзэх, дархлаа муудах, арьс өнгөө алдах, харлах, хэт турах, таргалах гэх мэт/ бид тэр бүрчлэн анхаардаггүй, анхаарсан ч өөрөө дур мэдэн аптекас эмчийн зааваргүй эм авч, ганц хоёр шинжилгээ өгөн, өвчин намдаах эмээр аргаалсаар харамсалтай тохиолдолд эцсийн шатанд хүргэдэг. 

Хүний араг ясны тогтолцоо, булчингийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, дотоод шүүрлийн эрхтний тогтолцоо, зүрх судасны эрхтний тогтолцоо, зүрх судасны эрхтний тогтолцоо, амьсгалын эрхтний тогтолцоо бүгд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байдаг.  Ихэнх тохиолдолд танд илэрсэн өвчин ганц биш хавсарсан шинж тэмдэгтэй байдаг. Учир нь  бие эрхтний аль нэг хэсэгт асуудал үүсэхэд ойролцоо орших эрхтнээ гэмтээх, өвчлүүлэх аюултай байдаг. Үүнийг нь дан ганц шээс, цусны шинжилгээ өгсөнөөр тодорхойлох боломж байдаггүй тул таарсан эмчилгээ хийлгээгүйгээс үр дүн муутай байх магадлал өндөр байдаг.

Тиймээс биеэ өвчлөхөөс өмнө өөртөө болон гэр бүлийнхэндээ анхааран тогтмол шинжилгээнд хамрагдаж байх нь чухал талаар бид Урьдчилан сэргийлэх үзлэгт орсоноор танд ирэх давуу талууд нийтлэлдээ дурьдаж байсан.

Тэгвэл урьдчилан сэргийлэхийн тулд ямар төрлийн шинжилгээ хийлгэх нь үр дүнтэй вэ? Бүх насныхан хийлгэж болох үр дүнтэй шинжилгээ бол Бүтэн биеийн оношлогоо. Бүтэн биеийн оношлогоонд орсоноор 

  • Цаг хэмнэх
  • Эдийн засгийг хэмнэх
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Өвчнийг эрт илрүүлэх
  • Аюулгүй, ариутгасан орчинд бүх төрлийн шинжилгээ өгөх
  • Мэргэжлийн эмчээс зөвөлгөө, үйлчилгээ авах давуу талуудыг танд авчирна.

Тиймээс цаг алдалгүй хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө бүтэн биеийн оношлогоонд тогтмол хугацаагаар хамрагдаж байхыг танд зөвлөе.

 

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа
Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан