<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Лабораторийн шинжилгээгээр таны биед ямар өөрчлөлт болж буйг мэдэх бүрэн боломжтой

Лабораторын шинжилгээ нь таны биед гарч бие зовиур, өвчний шинж тэмдэгийг илрүүлэхэд тодорхой үүрэгтэй. Тус шинжилгээ нь дотороо олон төрөл байдаг бөгөөд та өөрийн тухайн үеийн биеийн байдлаас шалтгаалан, эмчийн зөвөлгөөгөөр хэд хэдэн төрлийн шинжилгээ өгөн өвчлөлийн шалтгаанаа тодруулах бүрэн боломжтой. Лабораторын шинжилгээг тус тусад нь өгөх боломжтойгоос гадна багцаар нь шинжлүүлэх боломжтой болсон. Доор дурьдсан бүх өвчлөлийн гол шинж тэмдэгийг лаборторын шинжилгээгээр тогтоодог ба үүнээс гадна олон төрлийн өвчлөлийн шинж тэмдгийг тогтоох боломжтой.

 Дотор эрхтний үйл ажиллагааны алдагдал

Тухайн өвчний үед аль нэг эрхтэний бүтцийн өөрчлөлт шинжилгээний явцад тодорхойгүй, зөвхөн үйл ажиллагааны алдагдал хямралын шинжээр илэрч буй эмгэгийг үйл ажиллагааны хямрал гэх бөгөөд хоол боловсруулах үйл явцад оролцдог аль ч эрхтэнд үйл ажиллагааны хямрал илэрч болно. Оношлох явц өвчтөнөөс асуулга хэлбэрээр өрнөдөг ба өвчтөнд илт мэдэгдэхүйц шинж тэмдэг илрээгүй тохиолдолд оношийг тодорхой болгох үүднээс аль нэг эрхтэн тус тусын үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхийг боихимийн шинжилгээгээр илрүүлэх шаардлага гардаг.

 Элэгний вирусын халдвар

Элэгний үрэвсэл үүсгэдэг А,В,С,D,Е,G,F,TT гэх мэт есөн төрлийн вирус байдаг ба эдгээрээс манай оронд A,B,C,D төрлийн вирусийн хадвар, элэгний хатуурал, хавдарын анхан шат  ихэвчлэн тохиолддог. Элэгний вирус бүр өөр өөр замаар хүнд халдварладаг ба B,C,D вирус нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр, мэс заслын үед, шүд авхуулах, хануур хийлгэх, шивээс хийлгэх гэх мэтээр зүү тариураар ихэнхдээ халдварладаг.

 Хеликобактер

Хеликобактер нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай шимэгч юм. Хеликобактер нь сахлаараа ходоодны салт бүрхүүлийг гэмтээж ходоодны хананд үрэвсэл үүсч, улмаар шархалдагаас гадна бактерийн тоо ихтэй тохиолдолд 10 жилийн дотор хавдар болох магадлал өндөр болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ бактер нь шүлсэнд хадгалагдаж, хоол хүнс, аяга тавгаар халдварлагддаг.

 Бэлгийн замын халдварт өвчин

Заг хүйтэн, тэмбүү, хламидоз, микоплазмоз, трихоминаз, кандидоз /мөөгөнцөр/, гарднереллез, бэлгийн герпос, гепатит B, ДОХ гэх мэт олон төрлийн бэлгийн замын халдварт өвчин байдаг ба зарим вирусууд нь бэлгийн замаас гадна, цагаан хэрэглэл зэргээр дамжих тохиолдол байдаг байна. БЗХӨ – н нийтлэг шинж тэмдгүүд Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бэлгийн халдвар авсан байх эрсдэл өндөр учир мэргэжлийн эмчид заавал үзүүлж, зөвлөгөө авах шаардлагатай.

  1. Бэлэг эрхтнээс хэвийн бус ялгадас гарах. 
  2. Идээ гарах
  3. Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох.
  4. Шээхэд өвдөх, ойр ойрхон шээх.
  5. Хэвлийн доод хэсгээр эвгүй оргих.
  6. Бэлгийн харьцааны үед өвдөх.
  7. Арьс болон салст бүрхэвчин дээр тууралт, цэврүү, шархлаа гарах.
  8. Тунгалагын булчирхай томрох, булчирхай цочих гэх мэт бэлгийн замын халдварууд нь янз бүрийн дотор эрхтэнийн үрэвсэл, үргүйдэл, хорт хавдар зэрэг өөр өөрийн хүндрэлүүдтэй.

 Хавдар: элэг, ходоод, цөс, нойр булчирхай, хөх

Архи, тамхины зохисгүй хэрэглээ, стресс, ядаргаа, дархлааны сулрал, хоол ундны тохиромжгүй хэрэглээний улмаас хүний дотоод эрхтний өвчлөл бага багаар өвчилж байгааг хүн өөрөө хайхрахгүй явсаар энэ нь улмаар хорт хавдар үүсэх гол шалтгаан болж байдаг.

 Нүд, чих, хамар, хоолой

Хоолой өвдөх, идээлэх, сөөх, гүйлсэн булчирхай томрох, гунших, байнга хамар битүүрэх, амнаас эвгүй үнэр байнга үнэртэх, нүд хуурайших, аргах, хамраас цус тогтмол гоожих, чих өвдөх, хатгах дүлийрэх, булга гарах, чих шуугих, гадны биет оруулах гэх мэт олон өвчлөлийн тохиолдол нүд, чих, хамар, хоолойн эмчид цаг алдалгүй хандан, үзүүлэхийг зөвлөж байна.

 Зүрх судасны эмгэг

Зүрх судасны эмгэг үүсэх хамгийн түгээмэл шалтгааны нэг нь зүрхний булчинд цус дамжуулагч артерийн судас нарийсах эсвэл бөглөрөх байдаг ба зүрх судасны эмгэг нь төрөлхийн байдаг. Байна.

 Анхаарах зүйл

Шинжилгээнд бэлтгэх арга зам ялгаатай байдаг ба жишээ нь шээсний шинжилгээ өгөхдөө зориулалтын нэг удаагийн саванд хийх, цусны шинжилгээг өглөө 8 – 10 цагийн хооронд өгвөл тохиромжтой, сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай гэх мэт мэдээллийг та эмчээсээ болон эмнэлэгийн мэдээллийн ажилчтнаас тодруулан авах боломжтой.

 

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан