<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Монгол хүн бүр эрүүл байхын тулд юу мэдэж байх ёстой 7 зүйл

Сүүлийн үед дэлхий даяар ард иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарах болсон. Манай улсын хувьд ч хүн бүр харьцангуй өөр өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг болж эхлээд байна. Тиймээс танд ч гэсэн эрүүл, аз жаргалтай урт удаан амьдрах боломж бий. Ингэхийн тулд танд туслах дараах зөвлөгөөг хүргэе.

 

1. ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

Монгол улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эхний 10т ордог. Гэтэл бид бусад улсуудтай харьцуулахад харьцангуй цөөн хүн амтай. Харамсалтай нь манай улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин, импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн. Үүнээс гадна тамхи татагчдын нас улам бүр залуужиж байна. Тамхи нь зөвхөн татаж буй хүнээ хордуулаад зогсохгүй хажууд буй хүний уушгинд нөлөөлдөг. Уг тамхины утаагаар амьсгалсан хүн бүр зүрх судасны өвчин, уушгины хавдар болон бусад амьсгалын замын өвчнийг тусах магадлал өндөр. Манай улсад тамхинаас гадна хатуулгийн түвшин өндөртэй архи нь согтууруулах ундааны хэрэглээнд голлох байр суурийг эзлээд байна. Уг хорт удаанаас улбаалан жил бүр 3,3 сая хүн нас барж байна.

 

2. ХООЛЛОЛТОНДОО АНХААРАХ

Монгол хүний хооллолт бие махбодын өвөрмөц чанартай холбоотой. Насанд хүрсэн хүн хоногт гурав юмуу дөрвөн удаа  хооллох нь зохистой. Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний хоногийн хэмжээний <<Гэр зөвлөмж>>-д зааснаар таны хоногт хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэшиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар тохируулан сонгох, ингэхдээ аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

ХОЛБООТОЙ: ХОДООДНЫ ШАРХЛААТАЙ БОЛ ДАРААХ ХООЛ ХҮНСНЭЭС ТАТГАЛЗААРАЙ 

 

3.  ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙХ

Тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хийснээр архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын  эрсдэлүүдээс хамгаалах боломжтой.Тиймээс Монгол хүн бүр эрүүл байхын тулд 7 хоногт 3-4 өдрийг гүйх, дугуй унах, фитнест хичээллэх, иога хийх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд зориулж хэвших хэрэгтэй.

 

4. ЖИЛД НЭГ УДАА ШҮДНИЙ ЭМЧИД ҮЗҮҮЛЖ БАЙХ

Жилд доод тал нь нэг удаа шүдний эмчид үзүүлж хэвшихээс гадна шүдээ өдөрт хоёр удаа тус бүрдээ хоёр минутын турш зөв угааж байх хэрэгтэй. Шүдний эрүүл ахуйг бүрэн сахиагүйгээс үүдэн уушгины хатгаа, бөөрний өвчин, тархины идээт үрэвсэл, чихрийн шижин, бөөрний өвчин, жирэмсний хүндрэл зэргийг хүртэл үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Тиймээс шүдний эмчид жилдээ 1 удаа тогтмол үзүүлэхээс гадна 3 сар тутам шүдний сойзоо сольж хэвшээрэй.

 

5. ЦЭВЭРЧ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭХ

Монголд практик дээр бие зассаны дараа тогтмол гараа угааж хэвшээгүй маш олон хүмүүс байдаг. Хүнд хөнгөн аль ч хэлбэрээр бие зассаны дараа та заавал гараа угаах шаардлагатай. Та нойл орсны дараа гараа угаахгүй бол таны гараар Salmonella, E. coli O157, нойровирус зэрэг нян дамжин гар хөл амны өвчин болон амьсгалын замын зарим халдварын тархалтыг үүсгэдэг. Тиймээс гарыг гаднаас орж ирээд тогтмол угаах мөн нойлоос гарсны дараа, хоол идэхийн өмнө, нялх хүүхдэд хүрэхийн өмнө байнга угааж байх нь таны соёлч боловсон байдлыг илтгэнэ. Түүнчлэн найтаасны дараа ам хамраа дарж хэвших хэрэгтэй. Бас найтаах бүрдээ гараа угаах эсвэл гар ариутгагч хэрэглэж байх ёстойг анхаарна уу. 

 Монголд практик дээр бие зассаны дараа тогтмол гараа угааж хэвшээгүй маш олон хүмүүс байдаг. Хүнд хөнгөн аль ч хэлбэрээр бие зассаны дараа та заавал гараа угаах шаардлагатай. Та нойл орсны дараа гараа угаагаахгүй бол таны гараар Salmonella, E. coli O157, нойровирус зэрэг нян дамжин гар хөл амны өвчин болон амьсгалын замын зарим халдварын тархалтыг үүсгэдэг. Тиймээс гарыг гаднаас орж ирээд тогтмол угаах мөн нойлоос гарсны дараа, хоол идэхийн өмнө, нялх хүүхдэд хүрэхийн өмнө байнга угааж байх нь таны соёлч .jpg

 

6. ЗӨВ БОЛОВСОН ХАРЬЦААГ ЭРХЭМЛЭХ

Хөгжилтэй, инээж хошигнож, наргиантай байх нь сэтгэл санааг тайвшруулж аливаа өвчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн нөлөөтэй байдаг. Мөн бусадтай эелдэг сайхан харьцах нь сэтгэл гутрал, стресс, сэтгэцийн эмгэг зэргээс сэргийлэхэд нэн тустай. Стресс нь хүний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдгийг бид сайн мэднэ. Тиймээс стрессийг багасгахын тулд замын хөдөлгөөнд боловсон оролцохоос гадна бие биедээ хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Энгийн зүйлсээс л бид бие биенийхээ сэтгэл санааг дэмжиж болно. Тухайлбал, лифтэнд буй хүмүүсийг хүндэтгэх, чихэлдэхгүй байх, дэлгүүрт үйлчлүүлэх эсвэл н.jpeg

Хөгжилтэй, инээж хошигнож, наргиантай байх нь сэтгэл санааг тайвшруулж аливаа өвчний эсрэг биеийн эсэргүүцлийг сайжруулахад сайн нөлөөтэй байдаг. Мөн бусадтай эелдэг сайхан харьцах нь сэтгэл гутрал, стресс, сэтгэцийн эмгэг зэргээс сэргийлэхэд нэн тустай. Стресс нь хүний эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдгийг бид сайн мэднэ. Тиймээс стрессийг багасгахын тулд замын хөдөлгөөнд боловсон оролцохоос гадна бие биедээ хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Энгийн зүйлсээс л бид бие биенийхээ сэтгэл санааг дэмжиж болно. Тухайлбал, лифтэнд буй хүмүүсийг хүндэтгэх, чихэлдэхгүй байх, дэлгүүрт үйлчлүүлэх эсвэл нийтийн тээвэрт суухдаа оочир дараагаар орж сурах, ардаа явж буй хүнд зориулан хаалга нээж өгөх, олон нийтийн газар утсаар чанга ярихгүй байх, бохь зажлахгүй байхаас гадна бие биедээ саад болохуйц чанга дуу авиа гаргахгүй байх зэргээр хүн бүр биеэ зөв боловсон авч явах нь өөрийн болон бусдын эрүүл мэндэд нэн тустайг анхаараарай. 

 

7. ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРАГДАЖ ХЭВШИХ

Та өвдөхөөсөө ч өмнө эмчийн тусламж үйлчилгээг авч дадах хэрэгтэй. Хэн нэгний зөвлөснөөр шууд эм, антибиотик хэрэглэснээрээ та өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж болно.  Залуу хөгшин хэнд ч эрүүл байх нь л хамгийн чухал. Тиймээс  өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүднээс эмчид тогтмол үзүүлж, шинжилгээ оношилгоонд хамрагдаж байгаарай.

ХОЛБООТОЙ: УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫН ДАВУУ ТАЛ


ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан