<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нойрны дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Нойр нь бие болон оюун ухааныг нөхөн сэргээж, дархлааны системийг нэмэгдүүлэн, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн тусалдаг. Харин насанд хүрсэн хүн өдөрт 8 цагийн нойр авах ёстой байдаг хэдий ч ихэнх хүмүүс хоногийн зохиостой нойроо авч чаддаггүй.  Орчин үед нойр дутагдах өвчнөөр өвчлөгчдийн наслалт улам бүр залуужаад байна.

Танд дараах шинж тэмдэг илэрч байвал бол та нойрны дутагдалд орсон байх магадлалтай.

Үүнд:

  • Бие булрах
  • Ой тогтоолт муудах
  • Амархан сэтгэлээр унах
  • Гар салгалах
  • Толгой өвдөх
  • Хий юм сонсох
  • Нүд бүлцийх
  • Даралт ихсэх
  • Амархан сульдах
  • Стресс нэмэгдэх
  • Цухалдах
  • Жин нэмэх
  • Нүд ойр ойрхон татах
  • Эвшээх

гэх мэтчилэн олон сөрөг шинж тэмдгүүд нойргүйдлээс үүдэн илэрдэг. Харин нойрны дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

 

Зөв хоололт

testtube-blog--0036--why-a-lack-of-sleep-makes-us-crave-snacks--1457126930--large.thumb.jpg

Хооллолтоо зохицуулах нь нойргүйдлээс урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам. Өглөөний цайг алгасахгүй, хэт орой хүнд хоол идэхгүй байх, орой 10 цагаас хойш ус уухгүй байх зэрэг  хэв маягыг амьдралдаа хэвшил болгох нь нойргүйдлээс урьчилан сэргийлэхэд тустай.

 

Унтлагын өрөөг зөв тохижуулах

o-WOMAN-SLEEPING-BED-facebook.jpg

Хангалттай нойр авахад унтлагын өрөө болон тухтай ор байх нь хамгийн чухал.  Хэт хатуу болон хэт зөөлөн орон дээр унтахад, өглөө нь нуруу өвдөх, дутуу сэрэх, шөнө байн байн сэрэх гэх мэтчилэн тухгүй байдлыг бий болгоно. Тиймээс биед эвтэйхэн ор сонгож, аль болох дуу тусгаарлагчтай унтлагын өрөөтэй байх нь зүйтэй.

 

Ухаалаг утаснаас хол байх

Ухаалаг утас

Сүүлийн үед ихэнх хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээ нь нойргүйдэх өвчний гол дайсан болж байна. Ухаалаг утасны дэлгэц нь амрах ёстой тархийг улам сэргээхээс гадна таны нүдний торлог бүрхэвчийг гэмтээх, таргалалтанд нөлөөлөх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Тиймээс өөртөө хяналт тавьж орой 22 цагаас өмнө утсаа унтрааж, энэ цагаар зөвхөн унтаж амрах зуршлыг бий болгоорой.

 

Сэтгэл санаагаа тогтвортой байлгах

сэтгэл тогтворгүй байх

Бидний амьдралд сэтгэл зовоож, түгшээсэн олон асуудал байдаг. Үүнээс болоод нойр хулжих, элдвийг бодож шөнийг барах нь ч бий. Хэрвээ та ийм байдалд орсон бол унтахаасаа өмнө намуухан ая сонвол таныг тайвшруулж, бат бэх унтахад тусална. Унтаад сэрэхэд тархи бүрэн амарч, шинээр сэтгэх, асуудлыг өөр өнцгөөс харах, шийдвэрлэхэд тань хамгийн том тус хүргэдэг.

 

Ажлаа зөв хуваарилах

Depositphotos_1136309_small-sleep.jpg

Зарим тохиолдолд бид гэртээ суун ажиллах, хичээллэх шаардлага гардаг. Унтах ёстой цагаараа үүрийн 4 цаг хүртэл ажиллаад, 4 -хөн цаг унтаад ажилдаа явах үе Монголчуудын дунд элбэг. Харин ийнхүү дутуу нойртой явснаар ажлын бүтээмж, ой тогтоолт муудаж, ажиллах идэвх буурна, хэт их хоол идэн дуршил нэмэгдэнэ гэхчлэн олон муу үр дагавартай. Тиймээс "цагийн юмыг цагт нь" гэсэн зарчмаар ажил амьдралаа зөв зохицуулж сураарай. 

 

Холбоотой: Нойргүйдэлд нөлөөлдөг хүчин зүйлсээс хэрхэн зайлсхийх вэ?

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан