<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Та амьдралын буруу хэвшилтэй хүн мөн үү?

Таны амьдралын утга учир юу вэ? Хүн бүр энэ асуултад өөр өөр хариулт өгөх байх. Танд ч гэсэн хариулах сайхан хариулт байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Монгол хүний зан төлөв, үүх түүхээс шалтгаалаад ч юм уу энэ талын судалгааны үр дүнгээс харахад бидний амьдралын утга учир бол үр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, амгалан тайван амьдрал, урт удаан хугацааны аз жаргал байдаг байна.

Тэгэхээр таны гэр бүл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх буруу хэвшлээр амьдраад байгаа юм биш биз? Та доорх нийтлэлийг үргэлжлүүлэн уншиж амьдралын буруу хэвшилтэй хүн эсэхээ шинжээд нэг үзээрэй.

 

1.Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагддаггүй

Монгол хүмүүсийн амьдралдаа нийтлэг гаргадаг хамгийн том алдаа бол аливаа өвчнийг хүндэрснийх нь дараа эмчид ханддаг.Эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж өөрийн биед илэрсэн аливаа сөрөг шинж тэмдгүүдийг анзаарч,  урьдчилан сэргийлж чадвал та гэр бүлээ өвчнөөр өвчлөх , цаг бусаар нас барах, тахир дутуу болох тохиолдлоос 50 хүртэл %-иар, зүрх судасны өвчнөөс 80%, чихрийн шижингийн хэв шинжээс 90 хүртэл %-иар, хавдрын тохиолдлоос 30 гаруй хувиар бууруулах боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  (ДЭМБ) зөвлөсөн.

Хэрвээ та сүүлийн 6 сард эмчид хандаж урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд ороогүй бол таны амьдралд бас нэг буруу хэвшил бий болсон байна. Энгийн шинжилгээгээр илэрдэггүй ходоодны хавдар, уушгины хавдар, шулуун гэдэсний хавдар гэх мэт хүнд өвчнүүд нь шууд мэдэгдэхүйц ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй нууц явагдаж байдаг ба эдгээр өвчнийг эрт илрүүлж эмчилгээг ЦАГ АЛДАЛГҮЙ хийлгэснээр та маш их эрсдэлээс өөрийгөө болон ирээдүйгээ хамгаалж чадна.

 

2. Нойр дутуу

Нярай хүүхэд хоногт 16-20 цаг, багачууд 10-12 цаг, насанд хүрэгчид 8-9 цаг унтах ёстой.Хүн амьдралынхаа 36 %-ийг унтаж ѳнгѳрѳѳдѳг ба хэрвээ 90 насалбал 32 жилийг нь унтаж ѳнгөрүүлнэ гэсэн үг. Энэ нь нойр бидний амьдралд хичнээн чухал болохыг харуулж байна.Учир нь таныг унтаж байхад тархины зарим хэсэг сэрүүн байх үеийнхээс илүү идэвхтэй байдаг.  Эрдэмтэд бидэнд яагаад унтах хэрэгтэйг ерөнхийд нь дараах 3 шалтгаанаар тайлбарладаг. 

  • Нөхөн сэргээлт - Бидний бүх эд эс өдрийн турш элэгдээд, шөнө нь түүнийгээ нөхөн сэргээдэг
  • Энерги нѳѳцлөл - Та унтахдаа биеийн илчлэгээ хэмнэдэг
  • Тархины боловсруулалт ба ой санамжийн нэгдэл - Төвөгтэй асуудлыг хялбар шийдэх чадвар нь сайн унтаж амарснаар 3 дахин нэмэгддэг.

Тэгэхээр та ядарсан, нойр дутсан бол таны ой санамж, сэтгэн бодох чадвар муудаж, үйлдлээ хянах чадвар суларч, үр дүн нь таныг буруу шийдвэрт хүргэдэг. Хэрвээ өглөө босоход тань сэрүүлэг хэрэгтэй бол, босох гэж уддаг бол,танд маш их сэргээгч хэрэгтэй бол, та цухалдсан эсвэл бухимдсан бол, хамт олон чинь таныг ядарсан харагдаж байна гэж хэлбэл та нойрны дутагдалд орсон байна. 

 

3. Оройн хоолоо хэт оройтож иддэг

Оройн 18 цагаас хойш та ямар хоол идэж байгаа нь хамгийн чухал. Хэрвээ та илчлэг өндөртэй, тослог ихтэй бүтээгдэхүүн идээд байвал мөн л буруу хэвшилтэй нэгэн болж таарна. Оройн хоол хөнгөн шингэцтэй уургалаг байх хэрэгтэй.  Жишээ нь: Загас, далайн бүтээгдэхүүн, тослоггүй аарц, тараг гэх мэт. Хамгийн гол анхаарах зүйл бол та унтахаасаа гурван цагийн өмнө хооллож дууссан байх ёстой. Мөн унтах , хэвтэх хоёр нь хоол хүнс биед нөлөөлөх байдлаараа яг адилхан тул унтаагүй, хэвтэж байна гээд хоолоо идчихээд хэвтээд өгч болохгүй. Хоол идсэнээс хойш дор хаяж 30 минут гэрийн ажил хийх, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгвэл оройн хоолноос ямар нэгэн өвчлөл үүсэхгүй. Хэрэв оройн хоолоо идчихсэн байж л дахиад өлсөөд байгаа бол цусан дахь сахарын хэмжээний хэлбэлзлийн асуудлаас болдог байна.

Тэгэхээр та ийм асуудалтай болоод байвал эмчид заавал хандан шинжилгээ өгөөд үзээрэй. 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

4. Архи, тамхи хэрэглэдэг

Архи, тамхи хэрэглэх нь нийгэмд үүсээд байгаа маш аюултай хорт зуршил болохыг та мэдэж байгаа байх. Энэ аюултай хорт зуршил таны үр хүүхэд гэр бүлийг бүгдийг нь хордуулж чадна. Тамхинд агуулагдах хорт нэгдэл болох никотин, бохь, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис таны үс, хувцсанд дор хаяж нэг цаг агуулагддаг. Түүнчлэн тамхи татсанаас хойш хэдэн минутын турш таны амьсгалаар тамхины хор гарч байдаг. Хэрвээ таны хүүхэд тамхины хорт утааны дам тамхидалтанд  өртөж байгаа бол  ханиад, астма, цээжний, чихний халдварт өвчинд илүү өртөмтгий байх болно. Мөн сонсгол муудах,  улмаар дүлий болох аюултай.  Нялх хүүхдүүд тамхины утаагаар амьсгалж байгаа нь нялх хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжийг нэмэгдүүлж байна. 

дам тамхидалтын хор уршиг

Үүнээс гадна эцэг, эх нь архи уудаг хүүхэд сэтгэлзүйн хувьд байнгын айдастай байдаг байна. 

5. Дасгал хөдөлгөөн хийдэггүй

Эрүүл амьдралын хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол идэвхтэй дасгал хөдөлгөөн.Тогтмол идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар архаг өвчин, зүрхний титэм судасны дутагдал, чихрийн шижингийн 2-р төрөл, цус харвалт, хавдар, ясны сийрэгжилт болон сэтгэл санааны хямрал, сэтгэл гутралын  эрсдэлүүдээс хамгаалж эдгээрийн тохиолдлуудыг бууруулах ач холбогдолтой юм. 

Хүн өдөрт хичнээн минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулах шаардлагатай вэ?

  • 5-17 насны хүүхэд болон  залуус өдөрт 60 минутаас доошгүй хугацаанд эрч хүч шаардсан дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх, 
  • 18-64 насанд хүрэгсэд нь долоо хоногт 150 минутыг энгийн дасгал хөдөлгөөнийг  хийх эсвэл долоо хоногт 75 минут эрчимтэй дасгал хөдөлгөөнийг хийхэд зарцуулах ёстой. 
Гэвч танд фитнес, спорт төвүүдэд явах цаг зав төдийлөн гарахгүй бол ажилдаа явахдаа идэвхтэй хурдтай алхах, гэртээ орохдоо шатаар дээш доош гүйх зэрэг энгийн үйлдлүүдээ дадал болгох хэрэгтэй.

Хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл, амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйлс 50-55 хувийг, удамшлын хүчин зүйлс 15-20 хувийг тус тус эзэлж байгаа нь хүн хүн өөрөө эрүүл байх эсэхээ шийдвэрлэж чадахыг харуулж байна. 

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан