<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Урьдчилан сэргийлэх үзлэгт орохын давуу тал

 

Таны биед ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрснийг өөрөө ч анзаарахгүй, анзаарсан ч анхаарал тавихгүй яваа юм биш биз. Бид өвдөхөөсөө өмнө биш өвдсөнийхөө дараа л өөртөө анхаарч, өдөр шөнөгүй ажиллаж олсон мөнгөө эм, тарианд зориулж эрүүл мэндийн хувьд ч тэр, эдийн засгийн хувьд ч тэр хүндрэлтэй байдалд орсоор байдаг. Тэгвэл энэ бүгдийг эрт, өдөр тутамдаа шийдэж, өвчлөлөөс хол байх боломж бидэнд олон байдаг.

Аливаа өвчнийг эрт илрүүлэх, оношлох

Өвчин нэгэнт хүндэрсэн үед хэдэн саяар нь зарцуулаад ч эдгэрч чадахгүй харамсалтай байдал бидний дунд байсаар байна. Тиймээс өөрийгөө, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө жилд тогтмол хугацаанд шинжилгээнд хамрагдан өөрт шаардлагатай эмчилгээ, амин дэмээ цаг тухай бүрд нь нөхөж байвал та ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж болох нь ээ.

Цаг хугацааг хэмнэх

Орчин үеийн дэвшилтэт технолгиор тонологдсон лабораторид мэргэжлийн эмч, сувилагчдын удирдлаган дор өөрт шаардлагатай шинжилгээгээ хийлгэх нь таны алтан цагийг хэд дахин хэмнэх боломжтой.

ЭДИЙН ЗАСагт ашигтай

Өвдсөн хойно нь авч хэрэглэх эм, тариа, хагалгааны зардлаас улиралд нэг удаа өөрийнхөө эрүүл мэндэд зарцуулах зардал хэд дахин бага байх боломжтой гэдгийг та мэдэх үү. Улиралд нэг удаадаа бүтэн биеийн шинжилгээнд хамрагдан өвчний шинж тэмдэг байвал эрт олж мэдэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй арга юм шүү. Хэмнэсэн мөнгөө эрүүл мэндээс бусад асуудалд зарцуулан, ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэх ч боломжтой.

Эрүүл энх амьдрал

Өвчин зовлонгүй аз жаргалтай гэр бүлийн амьдралыг хүсдэг хүн бүрийн хамгийн эхний хийх алхам бол өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, цаг зав гарган урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж байх явдал юм. Ингэснээр та өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсийнхээ  аз жаргалтай ирээдүйг бүтээж байгаа юм шүү.

 

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа

 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан