<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ходоодны хорт хавдар

Ходоодны хавдар гэдэг нь түүний хананд байрладаг шүүс ялгаруулах үүрэгтэй булчирхайлаг эсийн гаж ургалтаас үүсдэг эмгэг өөрчлөлт юм. Эмнэлгийн нэршил нь ходоодны Аденокарцинома.

Хавдартай Ходоод                                           Эрүүл Ходоод 

1.png

 

Нөлөөлөх хүчин зүйл

  • Нитрид агуулсан хоол хүнс/ утсан, даршилсан, борцолсон эдгээрт агуулагдах нитридүүд нь ходоодны бичил биетийн нөлөөгөөр хүчтэй концерген болох нитрозамин болж хувирдаг /
  • Архи, тамхи
  • Хэт их давсны хэрэглээ /ходоодны салст бүрхэвчийн хоригийг эвдсэнээр концерген бодисын салстад нөлөөлөх нөлөөллийг ихэсгэж улмаар гэдэсний төст хувирал үүсгэдэг/
  • Хатингаршилт архаг үрэвсэл 73,5%-85%/
  • Ходоодны аденоматоз ургацагууд 30%-40%
  • Ходоодны шарх 3-15%
  • Менерийн өвчин 6-8%
  • Пернициоз цус багадалт 6-8%
  • Ходоод тайруулсны дараах архаг үрэвсэл

Эмнэл зүй:

Ходоодны бага шинж буюу эрт илрэх шинжүүд:

  • Цээж гашуун оргино
  • Бие сулрах, амархан ядрах
  • Шалтгаангүйгээр турж эцэх
  • Сэтгэл гутрах, орчиндоо сонирхолгүй байх
  • Хоолны дуршил муудах
  • Ходоодны дискомфорт буюу ходоод зайгүй мэт санагдах, цанхайх
  • Арьс салст цонхийх

Онцгой шинжүүд:

  • Крукенбергийн үсэрхийлэл /өндгөвчинд үсэрхийлэл өгсөн/
  • Вирховийн үсэрхийлэл /зүүн талын эгэмний дээд булчирхайд тархсан/
  • Эгч дүүс Жозефийн үсэрхийлэл /тунгалагийн эсрэг урсгалаар хүйсэнд үсэрхийлэл өгнө/
  • Шницлерийн метастаз /хэвлийн гялтанд үсэрхийлэл өгснийг хэлнэ карциноматоз/

40+ БАГЦ

ҮНЭ:₮369,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

40+ багц

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан