<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог өвчин

Эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл өвчлөл болох бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал, төмсөгний үрэвсэл, эрэгтэйчүүдийн үргүйдэл гээд олон өвчин байдгаас хамгийн ихээр тохиолдож буй эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн үрэвслийн талаар энэ удаа авч үзье. Монгол улсад 10 эрэгтэйн 8 нь түрүү булчирхайн үрэвслээр өвддөг гэсэн судалгаа байдаг. 

Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм. 20-50 насны эрчүүдийн дунд хамгийн их тохиолддог бөгөөд 50-с дээш насны эрчүүдийн дунд эхний гуравт жагсаж буй өвчин юм. 

 

Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь хоёр бүлэгт хуваадаг.

  • Янз бүрийн бактери, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг.
  • Түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусны эргэлт удаашрахаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана.Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.

 

Түрүү булчирхайн үрэвсэл нь мэдэгдэхүй олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөж байдаг. 

Заримдаа хэт өндөр хэм хүртэл халуурах, үе үе хярзангийн орчим эсвэл шээхэд өвдөх , шээх үед өвдсөний дараагаар шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгийг анзаараагүйгээс болж давсагны үрэвсэл, бөөрний үрэвсэл, цулцангийн үрэвсэл, төмсөгний дааврын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай. 

 

Дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл цаг алдалгүй эмчид хандаарай. 

Бөөр, шээсний замын эмч эсвэл эрэгтэйчүүдийн эмч үзлэг хийж, БЗХӨ шинжилгээ, бага аарцгийн эрхтнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ. Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвчний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн дээж авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй.

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

Урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн эмчилгээ юм. 

Урьдчилан сэргийлж байх нь хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Иймээс хэт бариу, дотуур хувцас өмсөхөөс зайлсхийж чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжид саад болдоггүй. Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байхаас гадна тогтмол бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь бэлэг эрхтэн болон шээсэнд ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд шууд эмчид хандах хэрэгтэй.

 

Холбоотой: Эрүүл амьдралын 6 дадал

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.
Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан