<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн өвчний шинж тэмдгүүд

Эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсан өвчлөлтөд түрүү булчирхайн өвчин зүй ёсоор орж байгаа бөгөөд түрүү булчирхайн өвчлөл тухайн хүнд ямар нэгэн зовиур, өвчин, таагүй мэдрэмж төрүүлэлгүйгээр түрүү булчирхайд өөрчлөлт орж байдаг. Гэвч өөрийн биед гарч байгаа өөрчлөлтийг анзаараагүй, тоогоогүйн улмаас түрүү булчирхай үрэвсэж улмаар үргүйдлийг үүсгэх цаашлаад түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар үүсэх шалтгаан болж болзошгүй байдаг. Шээс задгайрах, хаагдах жинхэнэ шалтгааныг зөвхөн мэргэжлийн эмч л тодорхойлж, зөв эмчилгээг хийж чадах тул та дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмчид хандааарай.

Шээс задгайрах

Шээс задгайрах нь ямар нэгэн өвчний үед нас, хүйс ялгалгүй илэрдэг өвчний шинж тэмдэг гэж ойлгож болно.

Түрүү булчирхайн хэт томролт, түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдрын үе

  •   Шээс тасалдах, хүч багатай гарах
  •  Шээсний дараа давсаг сулраагүй мэт таагүй мэдрэмж төрөх
  •  Шээс байнга хүрэх
  • Цустай шээх
  •  Шээсээ хэвийн байдлаар гадагшлуулж чадахгүй байх
  • Шээс сайн гарахгүй байх
  •  Шээсээ барьж чадахгүй байх гэх мэт шинж тэмдэгүүд илэрч болно.

Эвгүй үнэртэй ялгадас гарах

Шээсний сүвээс шээс ялгарах явцад өвдөсний дараагаар бага хэмжээний эвгүй үнэртэй ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдэд ордог.

 Хошного, салтаа, төмсөг орчмоор өвдөх

Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед халуун хүчтэй халуурч / 38 – 39/ цавь, хошного, төмсөг орчимоор хүчтэй өвдөлт мэдрэгдэж шээх, хүндээр бие засахад өвдөлтөөс шалтгаалсан зовиур мэдрэгдэнэ.

 

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан