<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрүүл байх нь  ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ

Бүтээмж гэж юу вэ? Бүтээмж нь товчоор хэлбэл хийсэн ажлын үр дүнг хэмжих хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл та өглөө төлөвлөсөн ажлаа орой гэртээ ирэхдээ хэдэн хувь биелүүлснийг тань хэмжих нэгж бол бүтээмж гэж ойлгож болох нь.

Өдөржин гадуур, дотуур ажил, ар гэж гүйсээр өөрийгөө ч анхаарахгүй гүйн урд өдөр төлөвлөсөн ажлаа амжуулж чадалгүй маргааш хийнэ гэж хойшлуулж ажлаа овооруулаад, гаргасан төлөвлөгөөндөө хүрч чадахгүй бухимдаж суугаа юм биш биз. Тэгвэл яг юунаас болоод байгааг нь нэг удаа ч болов анзаарч үзсэн үү?

Хэрвээ таны ажлын бүтээмж толгой өвдөх, ой тогтоолт муудах, нүдний хараа муудах, юмыг удаан ойлгох, биеийн хаа нэг газар тавгүй мэдрэж төрүүлэх зэрэг таны эрүүл мэндтэй холбоотой байгаа бол одооноос өөртөө анхаарал хандуулах цаг болсоныг таны бие танд сануулж байгаагийн шинж юм.

Үүнийг шийдэхэд таниас хичээл зүтгэл, тууштай байдлыг шаардах тул та өөрийнхөө эрүүл мэнддээ анхаарал хандуулж, ирээдүйд гаргах ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол доорх аргуудыг амьдралдаа мөрдөөд үзээрэй.

Дасгал хөдөлгөөн хийх:

Нэг үеэ бодоход зарим албан байгууллага спорт заалыг ажил дотроо байгуулж, фитнесийн газруудтай гэрээтэй ажилчдаа хичээллүүлж байгаа нь ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаардаг болсны томоохон илрэл юм. Учир нь эрүүл мэнд бүтээмж хоёр шууд хамааралтайг анзаарсан хэрэг. Харин спорт заал, танхим байхгүй тохиолдолд та өөртөө анхаарал тавин долоо хоногтоо дор хаяж 3 өдөр, 1 цагаар идэвхитэй хөдөлгөөнтэй байж өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Судалгаагаар долоо хоногт 3 удаа, дор хаяж 30 минут хөдөлгөөнтэй байдаг ажилчдын бүтээмж бусадтайгаа хальцуулахад даруй 15 хувиар их байдаг байна. 

Тогтмол хугацаанд шинжилгээнд хамрагдах:

Ихэнх албан газар ажилчдаа тогтмол хугацаанд оношлогоонд оруулдаг. Энэ боломжийг ашиглаад өөрийн биед ямар өөрчлөлт гарч байгааг, эрүүл мэндийн байдлаа мэдээд аваарай. Магадгүй та ямар нэгэн албан байгууллагад харьяалагддаггүй бол шинжилгээ, оношлогоонд тогтмол хамрагдаж байхыг зөвлөе.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ажилчдаа шинжилгээнд хамруулахад аль сар хамгийн тохиромжтой вэ? 

Зөв зохистой хооллох:

Бид бүхний хувьд гэрээсээ гадуур байгаа тохиолдолд өдөр болон оройн хоолны асуудал, дан ганц хоол ч гэлтгүй идэж ууж байгаа зүйлээ сонгоход олон сонголттой тулгардаг. Ямар төрлийн хүнсний зүйл сонгох нь таны эрхийн асуудал ч гэлээ энэ нь таны эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг тул үүнд хянамгай хандахад буруудахгүй. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт хоёр нь хоорондоо үргэлж хамааралтай байдаг тул хооллолт ч мөн таны бүтээмжинд нөлөөлдөг байна.

Энэ мэтчилэн маш энгийн зүйлсээс болж бид эрүүл мэндээ муутган үр ашиггүй цагийг өнгөрөөж байдаг. Тиймээс яг одооноос эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн, хооллолтондоо анхаарсанаар одоо хийж бүтээж байгаагаасаа хэд дахин үр бүтээлтэйгээр ажиллах боломжтой юм шүү.

 

БАЙГУУЛЛАГЫН БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа.
Байгууллагын багц

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан