<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эрүүл хооллолтын ач тус

Зөв хооллолт гэдэг бол урт удаан наслахын үндэс гэдгийг өрнө, дорнын уламжлалт анагаах ухаанд эртнээс номлож ирсэн. Тиймээс хүн өөрийнхөө хоол тэжээлд анхаарал тавьж, эрүүл тайван сайхан амьдрах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл бидний эрүүл мэнд бидний гарт байдаг. Зөвхөн хоол хүнсний сонголт, хэрэглээний дадлаас шалтгаалан бидний эрүүл мэндийн 70-80 хувь шийдэгддэг. Тэгэхлээр хүн эрүүл зөв хооллосноор дараах 4 эрхтэн тань эрүүл байх боломжтойг та мэдэх үү?

1. Амны хөндий

Та юу идэж, хэрхэн , хэзээ хооллож байгаагаас амны хөндийн өвчлөл шууд хамааралтай байдаг. Дэлхий даяар сургуулийн насны хүүхдийн 60-90%, насанд хүрсэн хүмүүсийн бараг 100% шүдний кариестай буюу цооролттой байдаг. Амны өвчлөл, бусад амны хөндийн архаг өвчлөлүүдээс сэргийлэхийн тулд голлох эрсдэлтэй хүчин зүйлүүдээс нэг мөсөн салах хэрэгтэй. Үүнд:

  • Чихрийн хэрэглээгээ бууруулж, шаардлагатай шим тэжээлийг тогтмол хэрэглэснээр шүд үйрэх, цагаасаа өмнө шүд унахаас сэргийлж чадна.
  • Жимс, ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь амны хөндийн хавдраас сэргийлнэ.
  • Тамхи татахаа болих, архины хэрэглээгээ бууруулбал амны хөндийн хавдар, буйлны өвчин тусах, шүд унах эрсдэл буурна.
  • Амны хөндийн эрүүл ахуйг хангах
  • Автомашин барих, спортоор хичээллэх үедээ хамгаалалт хэрэглэж эрүү-нүүрний гэмтлээс хамгаалах зэрэг орно.

 

2. Ходоод

Ходоодны хеликобактерийн халдвар буюу хеликобактерийн үрэвсэл Монголд тархалт ихтэй өвчний тоонд ордог. Хеликобактери ходоодны үрэвсэл болоод цаашлаад ходоодны шарх үүсгэх аюултай. Энэ өвчин тодорхой үүсгэгчтэй учраас халдварын гаралтай өвчинд тооцогддог. Эрүүл хүн хеликобактеритэй хүнээс халдвар авдаг гэсэн үг. Халдвар наад зах нь бидний амьдралын буруу зуршил буюу хүүхдээ амнаасаа хооллосноос болж халдварлана. Хеликобактери ходоодонд ормогцоо идэвхтэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг. Тиймээс механик болон химийн цочрол багатай хөнгөн хоолыг бага багаар, өдөрт 5-7 удаа хооллож, халуун ногоо, өөх тос ихтэй хоол, кофе, шоколад, давсалсан, лаазалсан бүтээгдэхүүн, архи, тамхины хэрэглээгээ хянаж чадсанаар ходоодоо эрүүл байлгах бүрэн боломжтой.

 

Холбоотой: Эрүүл амьдралын 6 дадал

 

3. Тархи

Хүний өдөр тутмын амьдралын хэвшил, зуршил, хооллолтоос шалтгаалан тархины үйл ажиллагаа доройтох тохиолдлууд маш элбэг байдаг. Үүнд:

  • Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.
  • Хэтрүүлэн идэх нь тархины судсыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.
  • Сахарын агууламж ихтэй хүнс хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.

 

4. Элэг

Өнөөдөр манай улсын хувьд элэг, цөс, хоол боловсруулах замын эрхтний өвчлөл хамгийн өндөр байгаа. Элэгний өвчтэй хүмүүсийн үндсэн эмчилгээ нь хоолны эмчилгээ байдаг. Яагаад гэвэл хоол боловсруулах замын эрхтэн хамгийн түрүүнд хоолноос эмчилгээ авдаг. Тийм болохоор элэгний өвчтэй хүмүүс насан туршдаа хоолны гам барих хэрэгтэй ба эмчилгээний хоолыг хэрэглэж байгаа нөхцөлд ямар ч архаг өвчин сэдрэхгүй. 

 

Холбоотой: Элэг яагаад өвчилдөг вэ?

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан