<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Яагаад хаврын цагт ханиад хүрэх нь элбэг байдаг вэ?

Ханиад хүрэх, ханиадны шинж тэмдэг илрэхээр авч уудаг эмүүдээс гадна та ханиадны талаар хэр их зүйл мэдэх вэ?  Ханиад нь вирусээр дамждаг, хөнгөн явцтай, шинж тэмдэг нь удаан аажимдаа илэрдэг ба вирусийн халдвар авсны дараагаар 4 – 5 хоногт өвчтөнд нус гоожих, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие арзайх зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг.

Үүний хажуугаар томуу гэх нэр томьёо давхар явдаг. Хүмүүс ханиад томуу гэсэн үгийг хамт хэрэглэсээр байгаад нэг өвчин мэт ойлгогдох болсон. Үнэн хэрэгтээ энэ хоёр нь өөр төрлийн вирусийн халдвараар үүсдэг өөр төрлийн өвчин юм. Ханиадыг бодвол огцом илэрч, бие сульдан, босох тэнхэлгүй болж, өндөр хэмээр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ байдал нь ханиадтай харьцуулахад удаан үргэлжилдэг.

Монголчуудын хувьд ханиад, томуун дэгдэлт өндөр байдаг ба ихэвчлэн өвөл, хаврын улиралд дийлэнх нь тохиолддог. Өвлийн улиралд хүйтэн, утаа зэргийн нөлөөгөөр ханиадны вирусийн дэгдэлт ихсэх хандлагатай байдаг ба ханиад хүрвэл эм бэлдмэлээр эмчлэгдэж харьцангуй эдгэх боломжтой байдаг байна.

Харин өдийд буюу хаврын улиралд томуугийн дэглэлт их илэрдэг ба харьцангуй хүнд тусах магадлалтай. Учир нь хавар болоход хүнд бие сульдах, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрхийг таны дархлааны систем уналтанд орсон байна гэж ойлгох нь ээ. Тиймээс биеийн дархлаа суларсан энэ үед гаднаас вирусын халдвар орж ирэхэд бид ханиад, томууг илүү хүндээр тусдаг байна.

Тиймээс хаврын улиралд илүү витаминлаг хоол хүнс хэрэглэж, өөрт хэрэгцээтэй байгаа витаминаа нэмэлтээр хэрэглэх нь дархлааг дэмжих хамгийн том алхам болдог. Мөн улиралдаа тааруулж хувцаслах, ханиад, томуугийн шинж тэмдэг илэрсэн үед вирусийн халдварыг бусдад халдаахаас сэргийлэн амны хаалт зүүж хэвших нь өөрсдийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө хийх бидний үүрэг билээ.

 

ЦАХИМ ГАРЫН АВЛАГА 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

 

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан