<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өвчнийг улам даамжруулдаг бидний буруу зуршлууд

Ихэнх хүмүүс өвдөхөөс айдаг хирнээ түүнд хүргэдэг хүчин зүйлсээс айдаггүй. Тухайлбал,тамхи бидний биед хэчнээн хортой гэдгийг мэдэх хирнээ, татахаа зогсоож чаддаггүй.  Бидний бие нэг л мэдэхэд аль хэдийн өвчлөлд өртсөн байдаг нь  урьдчилан сэргийлэх арга хэмжээг төдийлөн аваад байж чаддаггүйтэй шууд холбоотой. Тэгвэл бидний ямар буруу зуршлуудаас болж өвчин даамжирдаг талаарх доорх нийтлэлээс уншина уу.

Дур мэдэн онош тавих

Энэ нь бидний гаргадаг хамгийн том алдаа. Жишээ нь толгой өвдөхөд, зүгээр л толгой  өвдлөө хэмээн толгойны эм уугаад л эдгэчихдэг гэж санадаг. Гэтэл өвчин намдаах эм нь өвчнийг түр хугацаанд намдаах үүрэгтэй. Тиймээс юунаас болж өвдөж байгааг эмчийн хяналт дор шинжилж, оношлох нь  чухал.

Эмийн буруу хэрэглээ

Ямар ч эмийг эмчийн жор зааврын дагуу уух хэрэгтэй. Заримдаа бид эм уух цагаа мартаад, өглөөний эмээ алгасах тохиолдол гардаг. Энэ тохиолдол олон удаа давтагдах нь таны эмчилгээний үр дүнг сайн болгохгүйгээс гадна өвчнийг даамжирхад хүргэнэ.Тиймээс эмийн буруу хэрэглээнээс болж бидэнд учирч болох эрсдэл маш их байдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Буруу дэглэм

Жингийн илүүдэлтэй хүмүүсийн ихэнх нь буруу дэглэмээс болж, ходоодны шархлаатай болох, нойр булчирхайн үрэвсэлтэй болох зэрэг өвчлөлд өртөх нь элбэг. Таргалалтыг зөвхөн хоолны дэглэм бариад хасна гэж байдаггүй бөгөөд биеийн жингийн индекс, өөхлөлтийн хэмжээг тогтоосны дагуу тохирох хоол хүнсийг өдрийн нормын хэмжээгээр хэрэглэж заншаарай.

Үзлэгт ордоггүй

Ихэнх хүмүүсийн өвчлөлийн эх үүсвэр урьдчилан үзлэгт ордоггүйгээс болдог. Тухайлбал: бүсгүйчүүд дор хаяж сардаа нэг удаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөөгүйгээс үрэвсэл даамжирч мөөгөнцөртөх, умайн хүзүүний шархлаа зэрэг өвчлөлөөр өвчлөх нь элбэг. Тиймээс урьдчилан үзлэгт байнга орж байхыг танд зөвлөж байна. Үүнээс гадна дараах хүчин зүйлсүүд нь өвчнийг улам даамжрахад хүргэдэг.

Ам дамжсан буруу мэдээлэл

Энэ бол ихэнх хүмүүсийн өвчлөлийн хамгийн том буруу зуршил байдаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн өвчлөлийн шалтгаан, эмчлэх арга харилцан адилгүй байх бөгөөд хэзээ ч хэн нэгний зөвлөгөөний дагуу дур мэдэн өөртөө болон гэр бүлийнхэндээ эмчилгээ хийж болохгүй. Заавал үзлэг шинжилгээнд орж, өвчний шалтгааныг нь тогтоох хэрэгтэй.

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага  

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан