<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Өнгөрсөн жил Монгол улс ходоодны хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт оржээ

ДЭМБ-ийн судалгаагаар 2015 онд  Монголчууд ходоодны хорт хавдараар БНСУ-ын дараа хоёрдугаарт орж байсан бол өнгөрсөн онд тус хавдрын тоогоор дэлхийд тэргүүлж эхлээд буй харамсалтай мэдээ байна. Элэгний хавдар болон ходоодны хорт хавдар нь Монгол хүн бүрийн санааг зовоох хэмжээний томоохон асуудал болоод байгааг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ?

Ходоодны хорт хавдар нь ходоодны аль ч хэсгээс эхлэн үүсэх боломжтой ба бусад эрхтэнд тархаж үсэрхийлдэг байна. Хеликобактери пилориор үүсгэгдсэн ходоодны шарх нь ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ. Гэтэл Монголчуудын 70 гаруй хувь нь хеликобактеритай байна гэсэн албан ёсны тоо гарсан. Хеликобактери нь шүлс болон ахуйн замаар халддаг. Та дурын нэг цайны газраас л уг бактерийг авах боломжтойг сайн мэдэж байх хэрэгтэй. Ходоодны хорт хавдар эхэн үедээ ямар ч шинж тэмдэггүй явагддаг. Үүнийг эрт мэдэхийн тулд ходоодны дурангийн оношилгоо болон эдийн шинжилгээг хийлгэх шаардлагатай. 

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ХОР УРШИГ

Ходоодны хавдар нь нойр булчирхай, улаан хоолой, гэдэс зэрэгт эрхтнүүдэд тархахаас гадна цусны судсаар дамжиж холбох эрхтэн болох уушги, элэг гээд бусад эрхтэнд тархдаг. Мөн тунгалгийн судсаар биеийн бүх хэсэгт байрлах тунгалгийн булчирхайд хүртэл тархана. 

ХОДООДНЫ ХАВДРЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Ходоодны харин хавдрын эд ургаж, томорсны дараа дараах шинж тэмдгүүд илэрч болно.Үүнд: 

  • Хоолны дуршил муудах
  • Шалтгаангүйгээр турах
  • Бага хэмжээний хоол идсэн ч хэт цадсан мэдрэмж төрөх
  • Суулгах эсвэл өтгөн хатах
  • Гэдэс цанхайх /Хеликобактерийн үед мөн ийм шинж илэрнэ/
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Ядрах, тамирдах
  • Өтгөн цустай гарах
  • Цустай бөөлжих
  • Өвчүүний ар талд горойх
  • Хоолны шингэц муудах
  • Хэвлий аюулхай орчим өвдөх зэрэг шинж илэрч болно.

Гэвч дээрх шинж тэмдгүүд нь зөвхөн хорт хавдрын үед бус өөр бусад өвчний үед ч мөн илэрч болох тул юуны өмнө өндөр технологитой лаборатори болон мэргэжлийн эмчид хандана уу.

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ

Stomach.jpg

Ходоодны хорт хавдраас сэргийлэхийн тулд хооллолтондоо маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа дараах хоол хүнснээс татгалзаарай. 

  • Хэт даршилсан хоол (кимчи гэх мэт)
  • Архи, тамхи
  •  Утсан, хуурч шарсан, лаазалсан бүтээгдэхүүн
  • Амьтны гаралтай өөх тос
  • Халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн

Хүнсэндээ эрүүл аюулгүй хоол хэрэглэж, шүдээ байнга үзүүлж байх, амин дэмийн дутагдалд орохгүй байх зэрэг нь ходоодны хавдраас сэргийлэхэд тустай. Үүнээс гадна жил бүр, шаардлагатай нөхцөлд 6 сар тутамд нэг удаа шинжилгээ, оношилгоонд орж ходоодоо дурандуулж хэвшээрэй. Мөн хеликобактерийг тоолуулж хэвийн хэмжээнд байгаа эсэхийг хянах нь зүйтэй. 

ХОЛБООТОЙ: Хеликобактерийн шинжилгээ өгөх болсныг илтгэх шинж тэмдгүүд


40+ БАГЦ

ҮНЭ:₮369,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

40+ багц

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан