Ходоодны хавдар гэдэг нь түүний хананд байрладаг шүүс ялгаруулах үүрэгтэй булчирхайлаг эсийн гаж ургалтаас үүсдэг эмгэг өөрчлөлт юм. Эмнэлгийн нэршил нь ходоодны Аденокарцинома.
Хавдартай Ходоод Эрүүл Ходоод
Нөлөөлөх хүчин зүйл
- Нитрид агуулсан хоол хүнс/ утсан, даршилсан, борцолсон эдгээрт агуулагдах нитридүүд нь ходоодны бичил биетийн нөлөөгөөр хүчтэй концерген болох нитрозамин болж хувирдаг /
- Архи, тамхи
- Хэт их давсны хэрэглээ /ходоодны салст бүрхэвчийн хоригийг эвдсэнээр концерген бодисын салстад нөлөөлөх нөлөөллийг ихэсгэж улмаар гэдэсний төст хувирал үүсгэдэг/
- Хатингаршилт архаг үрэвсэл 73,5%-85%/
- Ходоодны аденоматоз ургацагууд 30%-40%
- Ходоодны шарх 3-15%
- Менерийн өвчин 6-8%
- Пернициоз цус багадалт 6-8%
- Ходоод тайруулсны дараах архаг үрэвсэл
Эмнэл зүй:
Ходоодны бага шинж буюу эрт илрэх шинжүүд:
- Цээж гашуун оргино
- Бие сулрах, амархан ядрах
- Шалтгаангүйгээр турж эцэх
- Сэтгэл гутрах, орчиндоо сонирхолгүй байх
- Хоолны дуршил муудах
- Ходоодны дискомфорт буюу ходоод зайгүй мэт санагдах, цанхайх
- Арьс салст цонхийх
Онцгой шинжүүд:
- Крукенбергийн үсэрхийлэл /өндгөвчинд үсэрхийлэл өгсөн/
- Вирховийн үсэрхийлэл /зүүн талын эгэмний дээд булчирхайд тархсан/
- Эгч дүүс Жозефийн үсэрхийлэл /тунгалагийн эсрэг урсгалаар хүйсэнд үсэрхийлэл өгнө/
- Шницлерийн метастаз /хэвлийн гялтанд үсэрхийлэл өгснийг хэлнэ карциноматоз/
40+ БАГЦ
ҮНЭ:₮369,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа