Ходоодны хавдар гэдэг нь түүний хананд байрладаг шүүс ялгаруулах үүрэгтэй булчирхайлаг эсийн гаж ургалтаас үүсдэг эмгэг өөрчлөлт юм. Эмнэлгийн нэршил нь ходоодны Аденокарцинома.
ДЭМБ-ийн судалгаагаар 2015 онд Монголчууд ходоодны хортхавдараарБНСУ-ындараа хоёрдугаарт орж байсан бол өнгөрсөн онд тус хавдрын тоогоор дэлхийд тэргүүлж эхлээд буй харамсалтай мэдээ байна. Элэгний хавдар болон ходоодны хорт хавдар нь Монгол хүн бүрийн санааг зовоох хэмжээний томоохон асуудал болоод байгааг энэ удаагийн нийтлэлээрээ онцолж байна.
Сүүлийн үед дэлхий даяар ард иргэдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарах болсон. Манай улсын хувьд ч хүн бүр харьцангуй өөр өөрсдийн эрүүл мэнддээ анхаардаг болж эхлээд байна. Тиймээс танд ч гэсэн эрүүл, аз жаргалтай урт удаан амьдрах боломж бий. Ингэхийн тулд танд туслах дараах зөвлөгөөг хүргэе.
Хэдийгээр наснаасаа залуу харагдах хүслэн, хөгшрөлтийн тухай асуудал зэрэг нь хүн бүрд хамааралтай боловч бүсгүйчүүд энэ тал дээр эрчүүдээс илүү санаа тавьдаг тул энэхүү нийтлэлийг эмэгтэйчүүддээ зориулан бичлээ. Анагаах ухааны хувьд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт хэмээн үздэг. Ийнхүү хөгшрөлт нь он жилээр хэмжигддэг хэдий ч эрүүл […]
Хүний бие махбод хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэвч хаврын улирал болж нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртасч шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх үйл ажиллагаандаа ордог. Ерөнхийдөө хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж хямрах үйл явцыг "хаврын ядаргаа" хэмээн нэрлэдэг. Мөн өвлийн цагт жимс, ногооны хэрэглээ бага байснаас үүдэн […]
Япон бол урт наслалтаараа дэлхийд тэргүүлж буй орон юм. Сонирхуулахад, жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг тэд өндөр настнуудаа хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг байна. 1998 онд Японд ердөө 10'000 гаруй зуугаас дээш настангууд байсан бол 20 жилийн дараа буюу өдгөө тус улсад 100 наснаас хол давсан нийтдээ 65'000 гаруй өндөр настангууд эрүүл саруул аж төрсөөр байна. Ердөө 20 хүрэхгүй жилийн дотор өндөр […]
Хеликобактер пилори гэдэг нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
Зөв хооллолт гэдэг бол урт удаан наслахын үндэс гэдгийг өрнө, дорнын уламжлалт анагаах ухаанд эртнээс номлож ирсэн. Тиймээс хүн өөрийнхөө хоол тэжээлд анхаарал тавьж, эрүүл тайван сайхан амьдрах бүрэн боломжтой юм. Өөрөөр хэлбэл бидний эрүүл мэнд бидний гарт байдаг. Зөвхөн хоол хүнсний сонголт, хэрэглээний дадлаас шалтгаалан бидний эрүүл мэндийн 70-80 хувь шийдэгддэг. Тэгэхлээр хүн эрүүл зөв хооллосноор […]
Хүнсний бүтээгдэхүүн бүхэн хүний биед хэрэгтэй ямар нэгэн шимт бодисыг агуулдаг. Өөх тос, чихэр хүртэл хүний биед тодорхой хэмжээгээр заавал байх шаардлагатай байдаг хэдий ч таны биед огтхон ч хэрэггүй, хор хөнөөлтэй бүтээгдэхүүнүүд бидний хүнсний хэрэглээнд их хэмжээгээр орж ирээд байна. Тиймээс дараах хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.