Ихэнх эмэгтэйчүүдэд жирэмсний эхэн үед дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, уур уцаартай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээсулбааланжирэмсэн эмэгтэйчүүд стрессд орохоос эхлээд ажлын бүтээмж муудах хүртэл олон асуудалтай тулгардаг.
Залуу хүн бүр өвдөж, бие сэтгэл, хөрөнгө мөнгө, алт шиг сайхан цаг хугацаагаараа алдахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал.
Анагаах ухаан хөгжиж буй энэ үед өвчин эмгэгийг эрт шатанд нь илрүүлсэн тохиолдолд ихэнх өвчнийг бүрэн дүүрэн эмчлэх боломжтой.30-45 насныхан биеийн эрүүл мэнддээ сайтар анхаарч, одоо үүсээд буй өвчин эмгэгийг оношлуулан эмчлүүлэхийн зэрэгцээ ирээдүйд үүсч болохуйц өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тодорхойлуулснаар амь нас эрүүл мэндээ аварч чадна. Одоогоор манай улсад элэг, уушиг, ходоод, умайн […]
Ахуйн замаар халддаг халдваруудад гэр бүлийн гишүүд бүгд өртөх магадлал өндөр байдаг. Иймд заавал гэр бүлийн хүнтэйгээ хамт шинжилгээнд хамрагдан, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрвээ танай гэр бүлийн гишүүдийн нэг нь л доорх вирусийн халдвар авсан бол гэр бүлээрээ очиж шинжилгээ өгч, эмчлүүлж байгаарай.
Эмэгтэйчүүд бие махбодийн онцлогоос үүдэн эр хүйсийн хүмүүст тохиолдохгүй онцлог өвчин эмгэгүүдэд өртөх нь бий. Үүнийг бид эмэгтэйчүүдийн өвчин гэж нэрийдэн ярьдаг. Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдоод байгаа эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон үрэвсэлт бус 3 өвчний талаар авч үзье.