МӨӨГӨНЦӨР
- Үтрээнээс ээдэмцэр төст, цайвар ялгадас элбэгших,
- Гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, хуурайших, хавагнах, улайх,
- Цистит илрэх, халуу оргих, бэлгийн харьцааны үед өвдөх
таргалалт
Шалтгаангүйгээр таргалаад байвал энэ нь дааврын өөрчлөлт, стресс, хооллолтын буруу зуршил, нүүрс усны агууламж, өөх тос ихтэй хүнсний байнгын хэрэглээ, хөдөлгөөний дутагдал зэргээс алинд нь таны бие дасал болсон байна түүнээс шалтгаалдаг. Кортизол, адреналин, эстроген, тестостерон, инсулин, грелин, тиреоид гормонуудыг ялгаруулдаг булчирхайнуудын аль нэгний ажиллагаа доголдох нь таргалалтын далд шалтгааны нэг болдог. Жишээлбэл Лептин гормон буурсан үед тархинд өлсгөлөнгийн дохио очиж өөх хуримтлуулах шаардлага үүсэж энэ үед хурдан хугацаанд идэх шоколад, чипс, хиам зэргийг эрэлхийлдэг байна. Мөн нойр дутуу үед Лептиный хэмжээ буурдаг тул тогтмол нойр муутай явдаг хүмүүс таргалах хандлага ихтэй байдаг. Иймд өөрийн биеийн гормоны өөрчлөлтүүдийг хянаж байх хэрэгтэй.
ӨНДГӨВЧНИЙ ҮРЭВСЭЛ
Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Бэлгийн замын өвчний үед мөн төрөлхийн дутуу ажилладаг өндгөвч гэж байдаг бөгөөд олдмол үрэвсэл, өгсөх замын үрэвсэл гэх мэтээр өндгөвч үрэвсч эхэлдэг.Үрэвсэл бий эсэхийг хэвлийний биш үтрээний эход харуулж тодорхойлуулна.
Үрэвслийн үед:
- Хэвлийн доод хэсгээр өвдөх
- Ууц нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба өвчний хурц үед
- Халуурах
- Үтрээнээс салсархаг, идээрхэг ялгадас гардаг.
Өвчний хурц үед эмчилгээ хийхгүй байснаас өвчин архаг хэлбэрт шилжих ба биеийн эсэргүүцэл суларсан үед үе үе сэдэрч хэвлийн доод хэсгээр хөндүүрлэж, сарын тэмдгийн мөчлөг алдагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд болон ЭХО-д харах, эмэгтэйчүүдийн үзлэг хийх, үтрээний мазок болон эсийн шинжилгээ хийж оношийг тодорхойлно. Эмэгтэйчүүдийн үзлэгээр өндгөвчийн хэмжээ томорсон, өвдөлттэй байж болно. Мөн цусны ерөнхий шинжилгээгээр үрэвслийн шинж тэмдэг гарна.
Үрэвслээс хэрхэн сэргийлэх вэ?
Сарын тэмдэг ирсэний дараа үтрээгээ лаа эсвэл угаалга цацлага хийж сардаа нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай. Учир нь сарын тэмдэг ирсний дараа умайн хананд жижигхэн шархлаануууд үүсчихсэн байдаг. Мөн умайн хүзүү нээлттэй байдаг болохоор үтрээнд орсон бохир дээшээ өгсөх халдвар болох гээд байдаг болохоор үрэвсэл үүсэх магадлалтай. Бас олон нийтийн саун, бассейн, душ, “00”-ийн өрөө зэрэг газруудад нэг удаагийн цаас, хэрэглэл хэрэглэж байх нь зөв үүний хажуугаар хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж элдэв төрлийн халдварт өвчин авахаас зайлсхийх нь зүйтэй.
СУПЕРНОВА БҮТЭН БИЕИЙН ОНОШИЛГОО
Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:
- Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
- Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
- Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
- Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
- Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж