Д витамин нь хүний биеийн ясны хөгжилд нэн чухал үүрэгтэй бөгөөд тосонд уусдаг амин дэмийн бүлэгт багтдаг. Тиймээс Д амин дэмийн дутагдалд орсон тохиолдолд шүд болон ясанд муугаар нөлөөлнө.
1. МОНГОЛ УЛС газар зүйн байршлын хувьд Д витамины эх үүсвэр БИШ
Хүний бие Д витаминыг нарны UV туяанаас авч биедээ шингээдэг. Нарны хэт ягаан туяа болох UV-ийн үйлчлэлээр Д витамины ихэнх хэсэг нь нийлэгжиж байдаг. Монгол улс газар зүйн байршлын хувьд жилийн 4 улиралд нарнаас Д витамин авахад хангалтай өргөрөг дээр байрладаггүй. Монголын нар зөвхөн зуны 5,6,7 саруудад л Д витамины хэрэгцээг хангаж чадна.
2. Монгол улсын хүн ам Д амин дэмийн дутагдлаараа алдартай
Доорх зурагт Д амин дэмийн дутагдлыг бүс нутгуудаар нь харуулсан байна. Шар өнгөөр тэмдэглэгдсэн улс орнууд Д амин дэмийн дутагдлаараа тэргүүлдэг бол улаан өнгөөр тэмдэглэгдсэн цөөн улс орнууд нь Д амин дэмийн нэн дутагдалтайд тооцогдож байна. Харин манай улс энэхүү зурагт улаанаар тэмдэглэгдсэн байгаа нь Д амин дэмийн нэн дутагдалтайд орж байна.
3. Д амин дэмийн дутагдалд олон зүйлс нөлөөлдөг
Д амин дэмийн дутагдалд хувцаслалт, хооллолт, амьдралын хэв маяг, бөөрний дутагдал, арьсны өнгө, газар нутгийн байршил, цаг уурын нөхцөл, жирэмсэн үеийн хооллолт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Мөн хүн бүрт хичнээн хэмжээний Д витамин хэрэгцээтэй эсэх нь ч дээрх хүчин зүйлсээс хамаарна. Үүнийг сийвэнгийн Д амин дэмийн хэмжээг тодорхойлох шинжилгээгээр мэдэж авч болно.
СУПЕР БАГЦ
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.