Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас биемахбодид шаардлагатай хэмжээний витамин Д үүсч чаддаггүй.Энэ нь ялангуяа дөнгөж төрсөн нярай, бага насны хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг.
Д витамин дутагдсанаар ямар өвчин үүсдэг вэ?
Д витамин дутагдсанаар рахит үүсэх нөхцөл бүрддэг.
Мөн яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд гэх мэт 200 гаруй өвчин үүсгэдгээс гадна Д витамины дутгадал нь үргүйдэлд хүргэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Өмнө нь Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог байсан. Гэтэл орчин үеийн судалгаа шинжилгээгээр Д витамин нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлаж тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулахад нэн тустай болох нь батлагдаад байна.
Д ВИТАМИН дутагдалд өртөх эрсдэлтэй бүлгүүд:
- 50-с дээш насныхан
- Зохиомол гэрэлтүүлэг дор их ажилладаг хүмүүс
- Нарны гэрэлд хангалттай байдаггүй дөнгөж төрсөн нярай
- Д аминдэмийн дутагдалтай ээжээс төрсөн нярай
- Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд
- Өвлийн улирал зонхилсон хойд бүс нутагт амьдардаг хүмүүс
ХОЛБООТОЙ: Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамргадсаны давуу тал
Д ВИТАМИН биедээ авах арга замууд:
Нарны гэрлийн шууд нөлөөгөөр арьсан дор витамин Д өөрөө нийлэгжиж бий болдог. Монгол улсад зуны 3 сарын турш 11-13 цагийн хооронд наранд биеэ шарж Д витаминыг авах нь тохиромжтой.
Дараах байдлаар Д витаминыг авч болно.
Үүнд:
- Нарны хэт ягаан туяанд биеэ шарах, наранд гарах замаар,
- Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй.
- Нэмэлт байдлаар амин дэм хэрэглэх. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр хэрэглэнэ. Учир нь хүний амьдарч буй орчин нөхцөл, арьсны өнгө зэргээс үүдэн хүний биед хэр хэмжээний Д амин дэм шаардлагатай эсэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.
ЗАЛУУС БАГЦ
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.