<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Гэр бүлийн хүнтэйгээ заавал хамт өгөх шаардлагатай шинжилгээнүүд

Ахуйн замаар халддаг халдваруудад гэр бүлийн гишүүд бүгд өртөх магадлал өндөр байдаг. Иймд заавал гэр бүлийн хүнтэйгээ хамт шинжилгээнд хамрагдан, эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрвээ танай гэр бүлийн гишүүдийн нэг нь л доорх вирусийн халдвар авсан бол гэр бүлээрээ очиж шинжилгээ өгч, эмчлүүлж байгаарай.

МАЗОКНЫ ШИНЖИЛГЭЭ

Хамгийн энгийн, хүртээмжтэй, хямд, хурдан тойм шинжилгээний арга юм. Мазокын шинжилгээгээр мөөгөнцөр, хламидиоз, трихомониаз зэрэг маш олон өвчнийг илрүүлж болно. Тэр дундаа хосуудын дунд элбэг тохиолддог хламидиоз буюу эмэгтэйчүүдийн үргүйдэл болон зулбалтын томоохон шалтгаан болох шимэгч бактерийг илрүүлэх шинжилгээ юм. Гар барих, аяга таваг, алчуур, дотуур хувцас зэрэг ахуйн хавьтлаар дамждаг ба бэлгийн замаар халддаг тул гэр бүлийн гишүүд бүгд халдвартай байх магадлалтай. Иймд гишүүн бүр шинжилгээ өгч, эмчлүүлэх ёстой.

Шинжилгээ өгөх үед анхаарах зүйлс

Эмэгтэйчүүд: шээсний сүв, умайн хүзүү, арын хүнхрээ гэсэн 3 газраас авна

  • Сарын тэмдэг ирээгүй байх
  • Үтрээнд төрөл бүрийн лаа, шахмал хэрэглээгүй байх
  • Үтрээнээс шалтгаан нь тодорхойгүй цус алдалтгүй байх
  • Үтрээний угаалга хийхгээгүй байх

Эрэгтэйчүүд: шээсний сүвнээс 2,5-4 см гүнээс авдаг

  • Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө шээсэн байх
  • Ямар нэгэн халдваргүйжүүлэгч, өвчин намдаагч хэрэглээгүй байх

ХЕЛИКО БАКТЕРИ тоолох ШИНЖИЛГЭЭ

Ходоодны шарх, архаг үрэвслийн шалтгаан болсон хелико бактери нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ахуйн замаар халддаг. Иймд гэр бүлийн нэг л гишүүн ходоодны шархлаа, үрэвсэл, хелико бактеритай бол гэр бүлийн бусад бүх гишүүд хелико бактерийн шинжилгээ өгч, эмчлүүлэх ёстой.

Хелико бактери тоолох шинжилгээ нь хеликобактерийн тусгай ялгагч бодис (кит) ашиглан амьсгалын замаар ялгарч байгаа хеликобактерийг илрүүлэх шинжилгээ юм. Хүнээс цус авахгүй үлээлгээд л тодруулах боломжтой энэхүү шинжилгээг одоогоор зөвхөн “хаппи веритас” лабораторид хийж байгаа.

ЦАГААН ХОРХОЙН ШИНЖИЛГЭЭ

Бохир гар, хоол хүнс , ор, хөнжлийн даавуу, жорлонгийн суултуураар дамжин шимэгч хорхойн өндөг хүнд халддаг. Өндгөө гаргахын өмнө эмэгчин хорхой гэдэснээс гардаг учир ялгадасны шинжилгээний ердийн арга ач холбогдолгүй байдаг тул шинжилгээг 7-10 хоногийн зайтай 3 удаа хийх шаардлагатай. Зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр өвчлөлтийн дөнгөж 30 хүрэхгүй хувь нь илэрдэг. Мөн хүүхдийг унтаж байх үед хошногын хуниас орчим хайж илрүүлж болно. Өтгөнд ч бас харагддаг.

Элэгний b, c Вирусийн илрүүлэлтийн болон вирус тоолох шинжилгээ

Элэгний хавдар, элэгний хатуурлын гол шалтгаан болсон B, C вирус нь хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл, хөхний сүү, шүлсээр дамжин халдварладаг. Иймд гэр бүлийн гишүүд хамтдаа шинжлүүлэх шаардлагатай юм. Элэгний B, C вирус илрүүлэх шинжилгээг цусны сорьц аван илрүүлдэг ба шинжилгээний хариу эерэг гарвал вирус тоолох шинжилгээг зайлшгүй өгөх шаардлагатай. B, C вирус тоолох шинжилгээний үндсэн дээр тухайн вирусийн хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг. Тоолсны үндсэн дээр эмчилгээгээ хянах ёстой. С вирусийн үндсэн эмчилгээ хийгээд, 1-3 сар, нэг  жилийн дараа  вирусийн тоо хэд болсон байна вэ гэдгийг тоолох ёстой. Мөн гэр бүлийн гишүүдээ С вирусийн халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал.

 

Супернова бүтэн биеийн оношилгоо 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

Бид үйлчлүүлэгчийнхээ нас, эрүүл мэндийн байдалд илүү тохирсон үйлчилгээг санал болгодог тул та өөртөө илүү тохирсон, хэрэгтэй шинжилгээ, оношилгоонуудыг багцын хямд үнээр хийлгэх боломжтой. Та доорх холбоосоор зочлон манай үндсэн багцтай танилцана уу. Баярлалаа.
Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан