<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нойргүйдэлд нөлөөлдөг хүчин зүйлсээс хэрхэн зайлсхийх вэ?

 

130 жилийн турш хийсэн судалгааны үндсэн дээр нойрны хямрал зарим сэтгэцийн эмгэгийн үндэс болдог бөгөөд тэдгээр сэтгэцийн тогтворгүй эмгэгтэй болох эрсдэл өндөртэй залуус ямар нэг эмгэгийн онош гарахаас өмнө аль хэдийн хэвийн бус нойрны хэмтэй болсон байдаг. Тэгэхлээр энэ аюултай нойргүйдэл хүмүүст ямар хүчин зүйлээс болоод нөлөөлөөд байна, хэрхэн тэр нөлөөллөөс зайлсхийх талаар танд зөвлөж байна. 

1. Гэрлээ унтраа

Хамгийн тэргүүний зүйл бол өрөөгөө аль болох харанхуй орчинд байлгах буюу унтах орчноо бэлдэх. Мөн бага зэрэг сэрүүн нөхцөлийг бүрдүүлэх. Унтахаасаа дор хаяж 30 минутын өмнөөс гэрэлд өртөх хугацаагаа багасгах хэрэгтэй. Гэрэл нь бидний сонор сэрэмжийг нэмэгдүүлж нойрыг алдагдуулдаг. Унтахынхаа өмнө бид тод гэрэлтэй угаалгын өрөөнд ороод толинд хараад шүдээ угаадаг. Энэ үйлдэл нь бид нойргүйдэх хамгийн энгийн шалтгаан юм. 

нойргүйдэл

2. Тархийг өдөөгч зүйлсээс хол бай

Сүүлийн 10 жилд нойргүйдэл хэт ихэссэн байдаг. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйл байдаг хэдий ч технологийн хөгжил хамгийн ихээр нөлөөлсөн гэж үзэж байна. Унтахаасаа өмнө хийж болох хамгийн буруу зүйл бол утас, компьютер оролдох юм. Учир нь утас, компьютер зэрэг төхөөрөмжүүд нь тархийг өдөөх хүчин зүйл болж тархи амарж унтах нөхцөлийг үгүй хийдэг. 

Нойргүйдэл

3. Орой кофеин хэрэглэхгүй байхыг хичээ

Кофеин нь бидний төв мэдрэлийн системд шууд нөлөөлдөг нэн хүчтэй өдөөгч. Энэ нь  тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, бүтээмжийг сайжруулан, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Тэгэхлээр кофеин их хэмжээгээр агуулдаг кофег болж өгвөл өдрийн хоолноос хойш битгий хэрэглэ.

 

Холбоотой: Та амьдралын буруу хэвшилтэй хүн мөн үү?

 

4. Нойрны буюу тайвшруулах эмээс татгалз

Нойрны буюу тайвшруулах эмүүд нь ихэвчлэн хүний биед дасал үүсгэж, донтох шинж тэмдэг бий болгодог. Ихэнх нойрсуулах эм мансууруулах үйлчилгээтэй эмийн жагсаалтад орсон байдаг тул зөвхөн эмчийн заавраар л хэрэглэх хэрэгтэй. Нойрны эмэнд хордож эхэлсэн үед хүн нойрмог идэвхгүй байдалтай болох ба улмаар зүрх, судасны дутагдалд орж согтсон мэт байдалтай болдог.

нойрны эм

Эцэст нь хүн бүр нойронд нухацтай хандах хэрэгтэй. Сайн унтаж амрах нь эрүүл биеийн хамгийн зөв сонголт. Хэрвээ та сайн унтсан бол таны анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах чадвар, уран сэтгэмж, нийгмийн чадвар, эрүүл мэнд дээшлээд зогсохгүй таны сэтгэл санааны өөрчлөлт, стресс, бухимдал, цочмог байдал болон мансууруулах бодис хэрэглэх, архи уух сонирхлыг багасгана.

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан