<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ходоодны шархлаатай бол дараах хоол  болон хорт зуршлуудаас татгалзаарай

Ходоодны шархлаа нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна. Хэрвээ танд болон таны гэр бүлийн гишүүдэд ходоодны шархлаа өвчний шинж тэмдгүүд илэрсэн бол ходоодны шүүс ихээр ялгаруулдаг хоол  хүнсийг хязгаарлан юуны түрүүнд хеликобактерийн шинжилгээ өгөөрэй. 

 

Ходоодны шархийг хэрхэн оношлуулах вэ?

Ходоодны шархыг заавал дурангаар оношилдог тул баталгаатай, туршлагатай эмнэлэгт хандаарай.Дурангын шинжилгээгээр ходоодны шархны байрлал, хэмжээ болон хэр зэрэг гүн байгааг эсийн түвшинд илрүүлдэг.

 

Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ходоодны шархыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд  хоолны дэглэмийг нарийн сахих нь нэн чухал. 

Үүнд:

  • Тогтмол цагт хооллох, хэт их идэхгүй байх, ойр ойрхон бага багаар хооллох, унтахаас 4-5 цагийн өмнө хооллосон байх
  • Хоол ундыг чанаж ууранд болгох болон, жигнэсэн байдлаар бэлдэж хэрэглэх
  • Хэт халуун, хэт хүйтэн, хуурай аргуу, шарсан хуурсан, лаазалсан, даршилсан, халуун ногоо, амтлагчтай хоол хэрэглэх нь ходоодыг ихээр цочроодгийг санах хэрэгтэй.

Ходоодны шархлааны үед дараах хоол хүнсийг хэрэглэхээс зайлсхийгээрэй.

 

Хоносон хоол

Хоносон хоолыг халаах тусам шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, халдвар авах магадлал ихэсдэг. Үүнээс үүдэн ходоод шархлах гол үндэс бий болно. Тиймээс аль болох хоолыг илүү гаргахгүй байхаар тооцоолж хийх нь зүйтэй. Хэрвээ гарцаагүй тохиолдолд хоол илүү гарвал өрөөний дулаан температурт биш хөргөгчинд -8С-д хадгалах нь зүйтэй юм шүү.

 

Согтууруулах ундаа, тамхи

Ходоодонд маш бага хэмжээний согтууруулах ундаа ороход ходоодны шүүрлийг ихэсгэдэг. Согтууруулах ундаа нь ходоодны ханыг шууд цочроодог ба үүнээс үүдэн салст бүрхэвч нь гэмтэж ходоодны архаг үрэвсэл үүсэж болно.

Харин тамхи нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж, өвчнийг улам бүр даамжруулах хандлагатай байдаг.

 

Холбоотой: Та амьдралын буруу хэвшилтэй хүн мөн үү?

 

Кофе

Богино хугацаанд их хэмжээний кофе уувал бие эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, тайван бус түгшүүртэй болох, толгой эргэх, ходоодны үйл ажиллагаа муудах, нойргүйдэх, чичрэх, зүрх хурдан цохилох зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

 

Жимсний өтгөн шүүс, Хийжүүлсэн ундаа

Хүмүүсийн ихэнх нь жимсний шүүс бүрийг биед сайн гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ нь тун өрөөсгөл ойлголт юм. Учир нь ихэнх жимсний шүүсний найрлага нь багахан хэмжээний жимсний амт оруулагч хөрөнгө, дээр нь ус, элсэн чихрийн хольцтой байдаг. Өөрөөр хэлбэл, жимсний жүүсэнд гаазтай ундаатай адил хэмжээний элсэн чихэр ордог, заримдаа бүр үүнээс ч их байх нь бий. Эдгээр нь хүнс нь ислэг ихтэй учраас ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг.

 

Шарсан, утсан мах, хиам

Ийм төрлийн бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг.  Ялангуяа утсан мах болон загас зэрэг нь карцегорен хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс агуулна. Эдгээр нь ходоодны салст бүрхэвчийг гэмтээдэг аюултай.

 

Сүү

Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ сүү уухад  эхэндээ ходоодны өвчинг  намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс мөн аль болох татгалзаарай.

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага