<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ходоодны шарх үүссэн байж болзошгүйг илтгэх шинж тэмдэгүүд

Монголчуудын дунд хеликобактери 72-90 хувийн тархалттай байдаг ба хеликобактери нь ходоодны шарх үүсэх гол шалтгаан болдог. Түүнчлэн хеликобактери ихтэй бол ходоодны  шарх хавдар болон хүндрэх эрсдэлтэй. Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн  хүмүүст хавдар илрэх эрсдэл өндөр байжээ.

Үүнээс гадна идсэн, уусан бүхэн бидний бие организмаар дамжин эд эс бүрт хүрч байдаг учраас бид идэж буй зүйлээ анхаарч байх хэрэгтэй.Ходоод нь бие эрхтэн тогтолцооны хамгийн чухал эрхтэн.Ялангуяа Монголчууд бид хүнд махан төрлийн өөх тостой хоол их хэрэглэдэг учир ходоод гэдэсний өвчнөөр өвчлөх тохиолдол хамгийн түгээмэл байдаг.Ходоод нь зузаан давхарга бүхий ханаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд энэ хана гэмтсэн тохиолдолд шархлаа үүсэх нөхцөл бүрддэг. 

 

ХОЛБООТОЙ:Эмэгтэйчүүдийн өвчин тэдгээрийн шиНж тэмдэг

 

Ходоодны шархтай үед бие организмд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Ходоодны шархтай үед хэвлийн дээд хэсэгт өвдөж эхлэх ба энэ нь ходоодны шархлааны эхний шинж тэмдэг болно. Ходоодны өөвдөлтийг намжаахын тулд шөнө босч ямар нэг юм идэх хэрэгтэй болдог. Мөн дараах шинж тэмдэгүүд илрэх нь элбэг.

Үүнд:

  • Хоолны дуршил ихсэх боловч хоол идэхээр өвдөлт мэдрэгдэнэ
  • Аюулхай болон хэвлийн дээд хэсгээр өвдөж эхлэнэ
  • Өтгөн хатах эсвэл суулгалттай ээлжлэх
  •  Өтгөн хар өнгөтэй гарах. Энэ нь ходоодны шархнаас цус шүүрч, цус алдаж байгаагийн шинж 
Түүнчлэн өвчин удаан үргэлжилсэн тохиолдолд  ядрах, бие сулрах, нойргүйдэх, цочромтгой  болох, турах шинж илэрнэ. 

Ихэнх  үед хоол идсэнээс хойш 2-3 цагийн дараа цээж хорсох, дотор эвгүйрхэх, гашуун зүйлээр огиулах, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрч байвал  дотрын /ходоод гэдэсний/ эмчид хандах цаг болсныг илтгэнэ.

 

Ходоодны шархнаас шалтгаалан үүсч болох хүндрэлүүд:

  • Цус алдах
  • Ходоод цоорох
  • Шарх хажуугийн эрхтэнд нэвчих
  • Ходоодны гарах хэсэг нарийсах
  • Хавдарт шилжих

Эдгээрээс цус алдалт нь хамгийн элбэг тохиолддог хүндрэл юм. Эмийн шалтгаантай шарх нь ямар нэг өвдөлтийн шинжгүйгээр цус алдалтаар илрэх тохиолдол цөөнгүй.

 

Супернова бүтэн биеийн оношилгоо 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

     

    ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа


Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан