<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Япон хүмүүсийн урт наслалтын талаарх 3 нууц

Япон бол урт наслалтаараа дэлхийд тэргүүлж буй орон юм.  Сонирхуулахад, жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг тэд өндөр настнуудаа хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг байна. 1998 онд Японд ердөө 10'000 гаруй зуугаас дээш настангууд байсан бол  20 жилийн дараа буюу өдгөө тус улсад 100 наснаас хол давсан  нийтдээ 65'000 гаруй өндөр настангууд эрүүл саруул аж төрсөөр байна. Ердөө 20 хүрэхгүй жилийн дотор өндөр настнуудын тоо 6 дахин өсөхөд нөлөөлсөн шалтгаан болоод амьдралын хэв маяг нь ямар байдаг талаар та бүхэндээ сонирхуулъя.

 

1.Япончууд хоол хүнсэндээ дээд зэргээр анхаарал хандуулдаг

Япон бол урт наслалтаараа дэлхийд тэргүүлж буй орон юм.  .jpeg

Япончууд байгальтайгаа төгс зохицсон хоол хүнс хэрэглэх нь урт наслалтын нууц гэж үздэг. Өөрөөр хэлбэл урт насалж буй Япон хүмүүс хоол хүнсэндээ ногоог түлхүү хэрэглэж, харин амьтны гаралтай өөх тосыг бараг хэрэглэдэггүй юм байна. Хооллолтын үед бага багаар идэх болон, цадталаа хооллохгүй байх мөн идэж буй хоол хүнсээ эм хэмээн итгэх нь Япон хүмүүсийн хооллолтын үедээ баримталдаг 3 зарчим юм байна.

Тэд хоол хүнсэндээ

  • Загас
  • Ногоо, жимс
  • Шар буурцаг
  • Будаа
  • Ногоон цайг түлхүү хэрэглэдэг.

2.Идэвхтэй хөдөлгөөн бол тэдний амьдралын салшгүй нэг хэсэг

Японд тарган хүмүүсийг олж харахад хэцүү. Тэр тусмаа эмэгтэйчүүд нь бүгд туранхай байдаг. Япон хүмүүс өдөр бүр ямар нэгэн байдлаар алхах, дугуй унах, ууландjpgЯпонд тарган хүмүүсийг олж харахад хэцүү. Тэр тусмаа эмэгтэйчүүд нь бүгд туранхай байдаг. Япон хүмүүс өдөр бүр ямар нэгэн байдлаар алхах, дугуй унах, ууланд алхах, усанд сэлэх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хйиж байдаг. Мөн олон янзын үнэтэй машин тэрэг унахаас илүүтэй нийтийн тээврээр зорчихыг илүүд үздэг хүмүүс. Хэрхэн турах вэ гэсэн асуудал тэдний дунд байдаггүй. Жишээлбэл,  Японы эмч Хинохара 104 настай бөгөөд 30 настайгаасаа хойш тогтмол 60 кг байсаар ирсэн байна. Тэрээр өдөр бүр тогтмол 2000-5000 шатыг зориуд алхаж гардаг. Амьдралынхаа эхний 65 жилийг гэр бүл болон өөрийнхөө төлөө зориулаад түүнээс хойш 60-аад жилийг нийгмийнхээ төлөө зориулж буй энэ эрхэм өдгөө ч өдөрт 18 цагийн турш ажилласаар байна.

Түүний хэлэх дуртай ишлэл: "Эд материалын төлөө битгий санаа зов. Хэзээ нэгэн цагт үхэл ирнэ гэдгийг бүү март.  Юуг ч чи авч явж чадахгүй".

ХОЛБООТОЙ:Ахмад настангууд шинжилгээ оношилгоог хаана өгч болох вэ?

 

3.Тэд жил бүр тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагддаг

Япон хүмүүс тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагддаг.jpeg

Япон хүмүүс тогтмол шинжилгээ оношилгоонд хамрагддаг. Эрүүл хүн бүр жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд ордог тул аливаа өвчний эх суурийг эртнээс мэдэж авч чаддаг. Бүтэн биеийн оношилгоонд орох нь тэдний амьдралын салшгүй хэв маяг болсон байдаг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж эсвэл эрт илрүүлж чаддаг нь тэднийг урт удаан амьдрахад тус дэм үзүүлдэг. Тиймээс биед тань ямар нэгэн өөрчлөлт илэрч буйг хүлээлгүйгээр өөртөө зориулан цаг гаргаж, жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах дадлыг та ч мөн адил өөртөө хэвшүүлээрэй.

МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ ӨВЧИН ХИЙСЧ ИРДЭГГҮЙ ХЭЛЖ ИРДЭГ БОЛЛОО.

 

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166 
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа 

 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан