<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Монголчууд D витамины дутагдалд орох эрсдэл өндөртэй

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас биемахбодид шаардлагатай хэмжээний витамин Д үүсч чаддаггүй.Энэ нь ялангуяа дөнгөж төрсөн нярай, бага насны хүүхдүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг. 

 

Д витамин дутагдсанаар ямар өвчин үүсдэг вэ?

Д витамин дутагдсанаар рахит үүсэх нөхцөл бүрддэг. 

Мөн яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд гэх мэт 200 гаруй өвчин үүсгэдгээс гадна Д витамины дутгадал нь  үргүйдэлд хүргэдэг болохыг эрдэмтэд нотолжээ. Өмнө нь  Д витаминыг зөвхөн яс, эрхтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж ойлгодог байсан. Гэтэл орчин үеийн судалгаа шинжилгээгээр Д витамин нь тархи, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний эд эрхтэнд байрлаж тэдгээр эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулахад нэн тустай болох нь батлагдаад байна. 

Д ВИТАМИН дутагдалд өртөх эрсдэлтэй бүлгүүд: 

  • 50-с дээш насныхан
  • Зохиомол гэрэлтүүлэг дор их ажилладаг хүмүүс
  • Нарны гэрэлд хангалттай байдаггүй дөнгөж төрсөн нярай
  • Д аминдэмийн дутагдалтай ээжээс төрсөн нярай
  • Хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд 
  • Өвлийн улирал зонхилсон хойд бүс нутагт амьдардаг хүмүүс

ХОЛБООТОЙ: Урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамргадсаны давуу тал 

Д ВИТАМИН биедээ авах арга замууд: 

Нарны гэрлийн шууд нөлөөгөөр арьсан дор витамин Д өөрөө нийлэгжиж бий болдог. Монгол улсад зуны 3 сарын турш 11-13 цагийн хооронд наранд биеэ шарж Д витаминыг авах нь тохиромжтой.

Дараах байдлаар Д витаминыг авч болно.

Үүнд:  

  • Нарны хэт ягаан туяанд биеэ шарах, наранд гарах замаар, 
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг түлхүү хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д витаминыг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. 
  • Нэмэлт байдлаар амин дэм хэрэглэх. Ингэхдээ витамин Д-гээ тодорхойлуулсны үндсэн дээр хэрэглэнэ. Учир нь хүний амьдарч буй орчин нөхцөл, арьсны өнгө зэргээс үүдэн хүний биед хэр хэмжээний Д амин дэм шаардлагатай эсэх нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.


ЗАЛУУС БАГЦ

ҮНЭ: ₮145,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа.
Залуус багц  

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан