<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Элэгний вирусыг хаана оношлуулах вэ?

Манай оронд нийт хүн амын дунд гепатитийн С вирус, элэгний В вирус, Д буюу дельта вирусийн халдварын тархалт дэлхийн дунджаас зургаа дахин өндөр үзүүлэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, арван таван хүн тутмын нэг нь элэгний  С вирусээр халдварласан гэсэн үг. Элэгний вирус нь элэгний цочмог дутагдал буюу элэгний хавдарт хүргэдэг маш аюултай вирус тул элэгний вирусийн шинжилгээнд тогтмол орж байх ёстой. Монгол улсад элэгний вирусийн шинжилгээг найдвартай, сүүлийн үеийн техник технологийг ашиглан авч буй дараах эмнэлгүүд байна. 

1. СУПЕРНОВА БҮТЭН БИЕИЙН ОНОШИЛГОО

Монгол улсад анх удаа элэгний B,C,D вирусийг тоон үзүүлэлтээр гаргах шинэ технологи нэвтрүүлж заавал гадаад улсыг зорьж шинжилгээ өгөх шаардлагагүй болгон Монгол улсын лабораторийн салбарыг нэг шат ахиулсан "Супернова бүтэн биеийн оношилгоо"  нь элэгний хатуурлыг хэмжих шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байна. Элэгний вирусийн болон бусад бүх төрлийн шинжилгээ өгөхөд найдвартай, баталгаатай оношилгооны төв юм.  

2. ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Дархлал судлалын лаборатор үйл ажиллагааны чиглэлээс хамааран дотороо хэд хэдэн дэд лаборатортой бөгөөд өдөр бүр нян судлалын шинжилгээ, халдварт өвчний голомтод халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээ, улсын хэмжээнд аймаг, нийслэл, дүүргүүдийн эмнэлгүүдийн өсгөвөр баталгаажуулах шинжилгээ гэх зэрэг жилдээ 35000 орчим хүний 55000 гаруй нян судлалын шинжилгээ хийдэг. Мөн улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа вирүст халдвар түүний дотор улаанбурхан, улаанууд, гахай хавдар, салхин цэцэг, томуу-томуу төст өвчин(ТТӨ), ДОХ зэрэг халдваруудын лабораторийн баталгаажилт, ялган оношилгоо, дархлал тогтцын байдлыг үнэлэн дүгнэх, урьдчилан сэргийлэх шинжилгээ зэрэг бүтэн биеийн шинжилгээ хийдэг. Тус эмнэлгийн хувьд анхаарах зүйл нь цаг нь хязгаарлагдмал, эрт очиж цаг авч, урт дарааллыг хүлээж байж үйлчлүүлдэг тул бага зэргийн хүндрэлтэй байдаг. 

3. УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Монголын ууган лабораторуудын нэг болох Улсын хоёрдугаар төв эмнэлгийн "УХТЭ Нэгдсэн Лаборатори" нь ажлын өдрүүдээр элэгний вирусийн шинжилгээ авч үйлчилдэг. Тус лаборатор нь лабораторын болон дурангийн бүх шинжилгээ авдаг. 

ХОЛБООТОЙ: ЭЛЭГ ЯАГААД ӨВЧИЛДӨГ ВЭ?

Дээрх эмнэлгүүдээс гадна эргэлзээтэй шинжилгээний хариу түүнээс үүсэх эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг арилгах, лабораторийн чанарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгын дор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй чанар, үйлчилгээ сайтай лабораторуудын нэгдсэн сүлжээнд хамрагдсан дараах эмнэлгүүдийг танд санал болгож байна. 

  • Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
  • Хавдар судлалын үндэсний төв
  • Гялс төв
  • Гранд Мед эмнэлэг
  • Интермед эмнэлэг
  • УБ Сонгдо эмнэлэг
  • Мөнгөн гүүр эмнэлэг
  • Элэгний төв
  • Итгэл эмнэлэг
  • Оношмед лаборатор 

 

СУПЕРНОВА БҮТЭН БИЕИЙН ОНОШИЛГОО 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

ҮНДСЭН БАГЦ 

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа
 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

 

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан