<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бидний биед хор хөнөөлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Хүнсний бүтээгдэхүүн бүхэн хүний биед хэрэгтэй ямар нэгэн шимт бодисыг агуулдаг. Өөх тос, чихэр хүртэл хүний биед тодорхой хэмжээгээр заавал байх шаардлагатай байдаг хэдий ч таны биед огтхон ч хэрэггүй, хор хөнөөлтэй бүтээгдэхүүнүүд бидний хүнсний хэрэглээнд их хэмжээгээр орж ирээд байна. Тиймээс дараах хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. 

1. Сахарын агууламж өндөртэй гаазтай ундаа

Сахарын агууламж ихтэй хүнс байнга хэрэглэх нь зүрх судас, чихрийн шижин буюу диабет, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг дагуулдаг. Монгол улсын хувьд 40 орчим насны эрчүүдийн дунд ихээхэн тархаад байгаа чихрийн шижин өвчин хүнийг үхэлд хүргэх аюултай. Тиймээс бүх төрлийн гаазтай ундаанаас татгалзаж чадвал эрүүл мэнддээ асар их хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг.

 Сахарын агууламж ихтэй гаазтай ундаа

 

2. Жимсний шүүс гаазтай ундаанаас ч илүү аюултай

Ихэнх хүмүүс жимсний шүүсийг гаазтай ундаанаас илүү эрүүл мэндэд тустай гэж боддог ч үнэн хэрэгтээ энэ бодол тун өрөөсгөл юм. Жимсний шүүсний найрлага нь багахан хэмжээний жимсний амт оруулагч хөрөнгө, дээр нь ус, элсэн чихрийн хольцтой байдаг. Жимс жимсгэнэ нь антиоксидант, С амин дэмээс эхлээд олон төрлийн витаминаар баялаг хэдий ч шүүсэнд амт оруулах маягаар багахан хөрөнгө орж, их хэмжээний элсэн чихэр ордог учраас хүнд хэрэгцээтэй зүйлс нь алга болчихдог. Өөрөөр хэлбэл, жимсний шүүсэнд гаазтай ундаанаас илүү их хэмжээний чихэр агуулагддаг. Тиймээс хэрвээ шүүс авч уух гэж буй бол найрлагатай нь сайтар танилцаж 100 хувь цэвэр шүүсийг сонгоорой. Эсвэл илүү эрсдэлгүйгээр нь жимсээ аваад шүүсийг нь шахаад уух боломжтой төдийгүй энэ нь илүү эрүүл мэндэд тустай.

 

3. Цагаан гурил цавуулаг ихтэй

Цагаан гурилын найрлагад цавуулаг бодис маш их хэмжээгээр агуулагддаг учраас бүдүүн гэдсэнд ороод хэдэн өдрийн турш гадагшилдаггүй. Өөрөөр хэлбэл, цавуулаг ихтэй учраас бүдүүн гэдсэн дэх хоол хүнсийг гадагшлуулахгүй барьцалдуулдаг. Үүний улмаас өтгөн хатаж, биед олон асуудал үүсэж эхэлдэг. Таргалалт ч мөн эндээс эхтэй. Тиймээс цагаан гурилын хэрэглээгээ багасгаж, биед ороод амархан боловсруулагдаж гадагшилдаг хоёрдугаар гурил, бүхэл үрийн гурилаа өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж байхыг зөвлөж байна.

 Цагаан гурил

 

4. Ханасан тос буюу маргарин судас нарийсгадаг

Ханасан тос нь ургамлаас гаргаж авсан шингэн тосыг химийн урвалд оруулж, хатуу хэлбэртэй болгосон бүтээгдэхүүн юм. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Транс тос нь хүний биед орохоороо шингэж, задардаггүй учраас хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Үүнээс үүдэн судас нарийсан даралт ихсэх өвчин, цусан хангамжийн дутагдал, шигдээс, харвалт зэрэг өвчлөл үүснэ. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг аюултай.

транс тос

 

5. Хиам, зайдсанд нитритийн бодис агуулагддаг

Боловсруулсан махан бүтээгдэхүүнд нитрит бодис болон их хэмжээний амтлагч ордог учраас биед маш сөрөг нөлөөтэй. Тогтмол хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдар, чихрийн шижин зэрэг олон өвчний эх үүсвэр болдог аж. Тиймээс боловсруулсан махан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

боловсруулсан махан бүтээгдэхүүн

 

6. Шарсан төмс ба чипс хэт таргалалт үүсгэдэг

Шарсан төмс болон чипс нь маш их калорыг агуулдаг учраас таргалуулах эрсдэлийг дагуулдаг. Мөн карцероген буюу хорт хавдар үүсгэгч бодис агуулдаг болохоор аль болох татгалзаж, чанасан юм уу, нухсан төмсийг гэртээ бэлдэж хэрэглэж байхыг зөвлөж байна.

шарсан төмс

 

Холбоотой: Элэг яагаад өвчилдөг вэ?

 

7. Бэлэн савалгаатай иогурт хүүхэддээ бүү авч өг

Тараг уг нь кальциар баялаг тул хүний эрүүл мэндэд сайн хэдий ч дэлгүүрт зарагдаж буй савласан йогуртууд биед сөрөг нөлөө ихтэй. Найрлагадаа маш их элсэн чихэр агуулдаг учраас тарагны өөрийнх нь ашигтай тослогийн хэмжээг бууруулдаг байна. Бие махбодын эрүүл мэндийг дэмждэг бичил биетэн пробиотик бактери тараганд агуулагддаг ч савласан тарагны хадгалалтын хугацааг уртасгаснаар ашигтай бактериудыг нь устгачихдаг байна. Тиймээс савласан бэлэн тараганд хүнд хэрэгтэй амин дэм барагтаа л байхгүй гэж ойлгож болох нь ээ.

иогурт

 

Цахим гарын авлага 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан