Ажил эрхэлж буй хүн бүр улс орондоо татвар төлж, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байдаг. Тэд нийгмийг бүтээн байгуулж буй чухал хөшүүргүүд юм. Танай байгууллагын ажилтнууд ямар байгаагаас байгууллагын нэр хүнд, гүйцэтгэл шууд хамаарна. Та ажилчдынхаа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлсийг мэдэж байх шаардлагатай.
Япон улсын жишиг стандартад бүрэн нийцсэн Супернова бүтэн биеийн оношлогооны төв нь нийт албан байгууллага, ажилтнуудад зориулан "Байгуулагын багц"-ыг гаргалаа. Тус багц нь дотроо нийт 24 төрлийн шинжилгээ, оношилгоо болон эхо үзлэг, мэргэжлийн эмчийн зөвлөгөө, дотор мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэгийг багтаасан. Мөн Монгол хүмүүсийн дунд нэлээд түгээмэл тохиолдож буй Хеликабактери болон элэгний B,C вирус […]
Ханиад хүрэх, ханиадны шинж тэмдэг илрэхээр авч уудаг эмүүдээс гадна та ханиадны талаар хэр их зүйл мэдэх вэ?
Бүтээмж гэж юу вэ? Бүтээмж нь товчоор хэлбэл хийсэн ажлын үр дүнг хэмжих хэмжигдэхүүн юм. Өөрөөр хэлбэл та өглөө төлөвлөсөн ажлаа орой гэртээ ирэхдээ хэдэн хувь биелүүлснийг тань хэмжих нэгж бол бүтээмж гэж ойлгож болох нь.
Өвчин хийсч ирдэггүй хэлж ирдэг. Бидний өдөр тутмын ажил, ар гэрийн асуудлыг таныг энэ хорвоогийн хамгийн завгүй хүн болгож байна уу? Гэхдээ энэ бүгдээс хамгийн чухал зүйл нь таны эрүүл мэнд гэдгийг мартаагүй биз дээ?
Ажилчдынхаа эрүүл мэнд болон аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах, байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байхаар үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх нь компаний үндсэн үүрэг билээ. Эрүүл саруул ажилчидтай байснаар ажлын бүтээмж нэмэгдэж улмаар компани ахицтай, амжилттай ажиллахад ихээхэн тустай. Супернова бүтэн биеийн оношилгооны төв нь Японы өндөр стандартад нийцсэн лабортари, тоног төхөөрөмжийг ашиглан […]
Эрүүл мэнд бол хүн төрөлхтөний амьдралд нийгмийн баялагыг бий болгож, амжилттай аж төрөхөд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг. Хувь хүмүүс өвчин эмгэггүй эрүүл саруул байх нь улс орны эдийн засаг болоод нийгмийн хөгжилд эерэгээр нөлөөлнө.
Ажил олгогч хүний хувьд тулгардаг асуудлын нэг бол хүний нөөцийн асуудал байдаг. Баг хамт олноо удирдан чиглүүлж, тэдний ур чадварыг зөв чигт нь залж, ашигтай орлоготой ажиллаж урдаа тавьсан зорилгодоо тасралтгүй тэмүүлэх нь удирдах албан тушаалтан хэн бүрийн хүсдэг зүйл билээ.
Япон бол урт наслалтаараа дэлхийд тэргүүлж буй орон юм. Сонирхуулахад, жил бүрийн 09 сарын 19-ний өдрийг тэд өндөр настнуудаа хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг байна. 1998 онд Японд ердөө 10'000 гаруй зуугаас дээш настангууд байсан бол 20 жилийн дараа буюу өдгөө тус улсад 100 наснаас хол давсан нийтдээ 65'000 гаруй өндөр настангууд эрүүл саруул аж төрсөөр байна. Ердөө 20 хүрэхгүй жилийн дотор өндөр […]
Улс орны хөгжлийг шууд илтгэдэг нэг зүйл бол хүн амын дундаж наслалт ба эрүүл насжилтын асуудал байдаг Монгол хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил гэх мэт олон асуудлаас үүдэн ахмад настнуудын дунд өвчлөл маш өндөр байдаг билээ. 10 ахмад настны найм нь ямар нэг өвчтэй. Нэг хүнд 3-4 өвчин давамгайлж байгаа талаарх судалгаа бий.