Хүн бүр эрүүл энх амьдрах эсэх нь тэдний амьдралын хэв маяг, сэтгэл санаа, хөдөлгөөн болон эрүүл мэнддээ хэр анхаарал тавьдаг эсэхтэй салшгүй холбоотой.
Дэлхийн хамгийн стресстэй улсуудын жагсаалтын 4-рт Монгол орох болжээ. Үүний шалтгааныг бид хүн амын хэт нягтаршил, агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны төвшинтэй холбон тайлбарлаж болох хэдий ч бидний хамгийн чухал эрүүл мэнд үүний золиос болж байгааг анзаарахгүй бол харамсалтай.