<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Хелико бактерийн халдварын шинж тэмдгүүд

Хеликобактер пилори гэдэг нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. 

1983 онд  Австралийн эрдэмтэн Барри Маршалл, Робин Уоррен нар судалгаа хийж, H-pylori нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч болохыг нь тогтоосон.Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг.Ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүснээс ходоодны ханыг хамгаална.Харин хеликобактери пилори нь энэ салст дотор хоргодож амьдардаг учир ходоодны шүүснээс хамгаалагддаг. Тиймээс бие махбод  хеликобактерыг устгахад төвөгтэй байдаг.

 

Хеликобактери хэрхэн халдварладаг вэ?

Ам-амны замаар:
  • Аяга, халбага дамжуулан хэрэглэх
  • Амнаас аманд хоол хүнс хуваан идэх
  • Нэг савнаас унд уух, нэг савнаас хооллох үед халдвар дамжина.
Хүний шүлс, шүдний өнгөр зэрэгт хеликобактер илэрдэг.
 
Өтгөн-амны зам:
Хүн амьтны өтгөнөөр бохирлогдсон эд зүйлс, төв суурин газрын ахуй хангамжийн ус, бохир гараар дамжин халдварлахыг хэлнэ. Перу улсад хийгдсэн судалгаагаар нийтийн ундны усанд хеликобактер илэрсэн байна. Хөгжиж буй орнуудад халдвар дамжих магадлал өндөр.
 
Эмнэлгийн нөхцөлд:
Багаж хэрэгсэл, ялангуяа ходоод, дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурс зэргээр халдвар дамжих боломжтой.

 

ХЕЛИБАКТЕРИЙН ХОР УРШИГ ЮУ ВЭ?

Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторх ханыг хамгаалагч салст бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салст бүрхүүл үгүй болж улмаар хеликобактери нь ходоодны үрэвсэл, улайлт, шархлаа, шарх, ходоодны хавдар үүсгэдэг.

 

ХЕЛИКОБАКТЕРЫН ХАЛДВАР АВСАН ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭХ ВЭ?

Хеликобактерын эхэн үед шинж тэмдэг илрэхгүй боловч яваандаа:

  • Хэвлийгээр цанхайна. /Ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ/
  • Хоолны дуршил буурах
  • Цээж гашуу оргих
  • Цээж хорсох
  • Хэхрүүлэх
  • Хүчиллэг зүйлээр гулгих
  • Огих
  • Дотор муухай оргих
  • Гэдэс цэрийх
  • Өтгөн хар өнгөтэй гарах 
  • Өтгөн хатах
  • Хоолны шингэц муудах
  • Ховор тохиолдолд гүйлгэх
  • Амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Аюулхай хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илрэнэ.

Зарим хүнд дээрх шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.Мөн зарим тохиолдолд дархлаа сулрах, стрессд орох, хоол өөрчлөгдөх, ангина ханиад томуугаар өвчлөх үед  идэвхжиж илэрч болно.Гэр бүлийн нэг гишүүд нь тус бактери илэрвэл тухайн гэр бүлийн бүх гишүүд шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв хеликобактери илэрвэл бүгд зэрэг эмчилгээ хийлгэх нь дахин авах эрсдлээс сэргийлнэ.

ХОЛБООТОЙ: Ходоодны шарх үүссэн байж болзошгүйг илтгэх шинж тэмдгүүд

 

ДЭЛХИЙД болон МАНАЙ ОРОНД ХЕЛИКОБАКТЕРИЙН ТАРХАЛТ ХЭР БАЙНА ВЭ?

Манай оронд ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүсийн дунд хеликобактерийн халдвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна.

Үүнд:

Дэлхийд:

  • Нийт хүн амын 50%,

Монгол улсад:

  • Насанд хүрэгчдийн 74-82%
  • УБ хотын насанд хүрэгчдийн 69%
  • Өсвөр насны хүүхдийн 64%
  • Ходоод, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн 83-97%
  • Молекул биологийн судалгаагаар нийт хүн амын 68%  нь хеликобактерийн халдвар авсныг судалгаагаар тогтоосон байна.

АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
  • Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
  • Кофены шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
зэрэг шинж тэмдэг илэрвэл ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай тул яаралтай шинжилгээ хийлгэж эмчид хандах хэрэгтэй.Хеликобактери пилорийн халдвартай 3 хүн тутмын 1 нь ходоодны хорт хавдарт шилжих магадлалтай байдаг.

 

ХЕЛИКОБАКТЕРЫН ХАЛДВАР АВАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал.Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь зэрэг нь хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно. Түүнчлэн үнсэлцэх, бусадтай аягаа солих, шаардлага хангаагү байх магадлалтай цайны газарт хооллох зэрэг тохиолдолд хеликобактерын халдвар авна.

 

ХЕЛИКОБАКТЕРИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

Хеликобактерыг цуснаас илрүүлэх,өтгөнөөр болон хяналтын шатны үлээлтийн шинжилгээгээр илрүүлж болно.Гэсэн хэдий ч цуснаас хеликобактерыг шалгуулахаас илүүтэй үлээлтийн шинжилгээгээр биед хэдэн хеликобактери байгааг тоолж илрүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Учир нь биед хелико бактери их эсвэл бага байгаагаас хамааран ямар эмчилгээ хйилгэхийг шийдэх боломжтой.Монголчуудын дунд хеликобактерын тархалт маш өндөр байгаа тул ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байсан ч урьдчилан сэргийлэх шинжилгээнд орсноор та ходоодны шарх, хавдараас өөрийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж чадна.

 

ЦАХИМ ГАРЫН АВЛАГА 

Та доорх холбоосоор зочлон өөрийн болон гэр бүлийн тань эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг багтаасан цахим номыг татаж аваарай. Баярлалаа.

 

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

 

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан