<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Эмэгтэйчүүдийн өвчин тэдгээр өвчний шинж тэмдэг

Эмэгтэйчүүд бие махбодийн онцлогоос үүдэн эр хүйсийн хүмүүст тохиолдохгүй онцлог өвчин эмгэгүүдэд өртөх нь бий. Үүнийг бид эмэгтэйчүүдийн өвчин гэж нэрийдэн ярьдаг. Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдоод байгаа эмэгтэйчүүдийн үрэвсэлт болон үрэвсэлт бус 3 өвчний талаар авч үзье. 

 

1. Умайн хүзүүний хавдар

Одоогоор манай улсад элэг, уушиг, ходоод, умайн хүзүү зэрэг таван төрлийн өвчин зонхилж байна. Умайн хүзүүний хавдар өвчин 30-45 насны эмэгтэйчүүдэд голдуу тохиолддог. Тус өвчин бүрэн эмчлэгдэх боломжтой. Өвчний урьдал үед эмчлүүлэхгүй удаан хугацаанд даамжируулснаас хожуу хэлбэрт шилжиж хорт хавдар үүсдэг. Хавдар хэдэн үе шат дамжиж үүсдэг тул эрт оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. 

Умайн хүзүү нь бусад эрхтэн дотроос хамгийн мэдрэлжилт муутай (дүлий) эрхтэн тул зовиур шаналгаа мэдэгдэхгүй даамжирсаар эмэгтэйчүүд анзааралгүй цаг алддаг. Умайн хүзүүний хорт хавдарыг эрт илрүүлэхийн тулд заавал эсийн шинжилгээг жилд нэг удаа өгөх хэрэгтэй. Эсийн шинжилгээ нь хамгийн хялбар. Мазокийн шинжилгээ шиг түрхлэг аваад үздэг. Ямар ч өвдөлт өгдөггүй, энэ шинжилгээ нь дэлхийд батлагдсан шинжилгээ юм. Бүсгүйчүүд эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл гаргаад эмчид хандаж, жил бүр эсийн шинжилгээ өгч байвал энэ өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна. Бэлгийн ариун цэврийг сайн сахиж, үрэвсэлт өвчнөө сайн эмчлүүлж, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх хэрэгтэй.

 

Холбоотой: Гэр бүлийн хүнтэйгээ заавал хамт өгөх шаардлагатай шинжилгээнүүд

 

2. Эндометриоз

Эндометриоз нь үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаар ордог өвчин юм. Гол төлөв 20-45 насны эмэгтэйчүүдэд эндометриоз тохиолддог. Муу  тал нь удаан хугацаанд ямар ч шинж тэмдэггүй явагддаг. Аажимдаа хэвлийн доогуур өвдөх, бэлгийн хавьтлын үед таагүй байх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, сарын тэмдгийн өмнө ба хойно будаг мэт ялгадас гарах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зарим тохиолдолд ганцхан үр тогтохгvй байх гэсэн зовиур илрэх нь ч бий. Эндометриозыг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч л илрүүлнэ. Өнөөгийн байдлаар эндометриозын эмчилгээнд хоёр төрлийн арга болох эм ба мэс заслыг хэрэглэж байна.

 

3. Мөөгөнцөр

Судалгаанаас үзэхэд нийт эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа туршид нэг удаа, 50 хувь нь дахисан хэлбэрийн бэлгийн мөөгөнцрөөр өвддөг. Янз бүрийн өвчний шалтгаанаар эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж эмчлүүлэх, антибиотек эмчилгээ, мэс заслын дараа, дотоод шүүрэл болон бодисын солилцооны эмгэгийн үед, арьсны экзем, зарим тохиолдолд жирэмснээс хамгаалах үйлчилгээтэй өдөр тутам уудаг дааврын эмтэй холбоотойгоор уг халдвар үүсдэг.

Биеийн эсэргүүцэл суларч, ядарч сульдах, дархлаа суларсан үед мөөгөнцөр үүснэ. Үүнд бариу хувцас ч бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Үтрээ бол мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой газар гэсэн үг. Үтрээнээс ээдэмцэр төст, цайвар ялгадас элбэгших, гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, хуурайших, хавагнах, улайх, цистит илрэх, халуу оргих, бэлгийн харьцааны үед өвдөх зэрэг шинж илэрдэг. Дээрх зовиур илэрсэн тохиолдолд заавал эмчид үзүүлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж, тохирох эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна. 

 

Супернова бүтэн биеийн оношилгоо 

Бид дараахь давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

Бид үйлчлүүлэгчийнхээ нас, эрүүл мэндийн байдалд илүү тохирсон үйлчилгээг санал болгодог тул та өөртөө илүү тохирсон, хэрэгтэй шинжилгээ, оношилгоонуудыг багцын хямд үнээр хийлгэх боломжтой. Та доорх холбоосоор зочлон манай үндсэн багцтай танилцана уу. Баярлалаа.
Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

   

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан