<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=384878021881883&amp;ev=PageView&amp;noscript=1">

Нөхрөө хэрхэн шинжилгээнд хамруулах вэ?

Монгол улсын хувьд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал нэлээн хаалттай бөгөөд хаягдаад байгаа салбар юм.  Эрэгтэйчүүдийн онцлог эрхтний өвчнүүдийн шинж тэмдэг бүдэг илэрдэг иймд эрчүүд эмнэлэгт хандах хандлага нь муу байдгаас аливаа өвчнийг хүндэрч архагшсан хойно эмнэлэгт ханддаг. Иймд ямар нэгэн шинж тэмдэг бүдэг илэрсэн үед эхнэр хүн та эр нөхрөө заавал шинжилгээнд хамруулж, эмнэлэгт хандаж байгаарай. 

1. ЭРСДЭЛИЙГ ОЙЛГУУЛАХ

Эрэгтэйчүүд эмнэлэгт хандах нь маш цөөн тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь ичих, санаа зовохоос гадна эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудлаас бий болдог. Тиймээс тэдэнд тухайн гэр бүлийн эзэгтэй та эрэгтэйчүүдийн өвчний эрсдэлийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Эрэгтэйчүүдэд өвчний явц, шинж тэмдгийг хэлж ойлгуулахаас илүү ирээдүйд гарч болох эрсдэлийг ойлгуулах нь илүү чухал байдаг. Учир нь эрчүүд бол ойрын асуудал зорилгоос илүү алсыг харж, зорьж байдаг хүмүүс. 

2. ГЭР БҮЛИЙН ХАРИУЦЛАГА, ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГУУЛАХ

Эрэгтэйчүүдийн өвчлөлийн ихэнх тохиолдол нь ахуйн замаар болон бэлгийн замаар халдах өвчнүүд байдаг. Тиймээс тэдэнд ямарваа өвчин тусах нь гэр бүлийн гишүүдэд бүгдэд нь хамаатай гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Монгол эрэгтэйчүүдээс нийтлэг харагддаг нэг шинж тэмдэг бол тэд өөрсдийн биеийг үл тоодог хэдий ч гэр бүлийн хүн, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг. 

3. ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ

Дээр дурдсанчлан Монгол эрчүүд эрүүл мэндийн сэдэвт маш ичимхий ханддаг. Энэ нь эрүүл мэндийн боловсрол хомсоос шалтгаалдаг. Тиймээс эрүүл мэндийн нэвтрүүлэг, нийтлэл, мэдээллийг нөхөртэйгөө боломжоороо хамт үзэж, тэднийг эрүүл мэндийн боловсрол олгоход нь туслах ёстой. Тэдэнд эрэгтэйчүүдийн нийтлэг өвчин, эрэгтэйчүүдийн эмнэлэг, шинжилгээний талаарх мэдээллийг олгож байх хэрэгтэй.

4. ГЭРЭЭР ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ  

Хэрвээ нөхөр чинь эмнэлэг орохоосоо санаа зовоод байвал. Монголд саяхнаас нэвтрээд байгаа гэрээр очих үйлчилгээг туршаад үзээрэй. Одоогоор "Супернова бүтэн биеийн оношилгоо"-ны эмнэлэг цусны шинжилгээ, зүрхний бичлэг, ЭХО-г дуудлагаар гэрт очиж үздэг болсон. 

5. ГЭР БҮЛЭЭР ХАМТ ИРЭХ, ЗӨВШИЛЦӨХ

Мөн гэр бүлийн хүнтэйгээ хамт очиж өгч болох шинжилгээнд хамрагдаад үзээрэй. Ийм төрлийн шинжилгээнүүд нь үнэ ханшны хувьд илүү уян хатан бөгөөд таны гэр бүлийн эрүүл мэндийн ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийж чадах давуу талуудтай. 

ХОЛБООТОЙ: ГЭР БҮЛИЙН ХҮНТЭЙГЭЭ ЗААВАЛ ХАМТ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ ШИНЖИЛГЭЭНҮҮД

Эцэст нь гэр бүлийн эрүүл ахуй эмэгтэйчүүд та бүхнээс ихээхэн шалтгаалдаг. Нөхрөө шинжилгээнд хамруулахад таны нөлөөлөл маш чухал юм. 

 

СУПЕРНОВА БҮТЭН БИЕИЙН ОНОШИЛГОО 

Бид дараах давуу талууд бүхий Япон улсын жишиг үйлчилгээ болох оношилгооны багцуудыг санал болгож байна:

  • Бүх оношилгоо, үйлчилгээ нэг дор төвлөрсөн
  • Нарийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтний баг
  • Аюулгүй, халдваргүй байдлыг хангасан
  • Үйлчлүүлэгчийн сэтгэмж ханамжинд анхаарасан цэвэр, тохитой орчин
  • Япон, Солонгос улсын орчин үеийн оношилгооны багаж төхөөрөмж

ҮНДСЭН БАГЦ

ҮНЭ: ₮259,000
УТАС: 7000-0303, 99199346, 88551166
ХАЯГ: 3-р эмнэлгийн төв хаалганаас зүүн урд талд СУПЕРНОВА бүтэн биеийн оношилгооны төв.
Дэлгэрэнгүй мэдээллийг та дараах холбоосоор зочлон авна уу. Баярлалаа

 

Дунд насныханд зориулсан 36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Цааш түгээх:

  

Сэтгэгдлүүд


ОНЦЛОХ БАГЦ

36 төрлийн шинжилгээ, оношилгоо

Сүүлд нэмэгдсэн

Цахим ном

Бүтэн биеийн оношилгоо - цахим гарын авлага

Олон уншсан