Ходоодны шархлаа нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг. Энэ өвчнөөр ихэнхдээ 20-50 насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна. Хэрвээ танд болон таны гэр бүлийн гишүүдэд ходоодны шархлаа өвчний шинж тэмдгүүд илэрсэн бол ходоодны шүүс ихээр ялгаруулдаг хоол хүнсийг хязгаарлан юуны түрүүнд хеликобактерийн шинжилгээ өгөөрэй.
Нойр нь бие болон оюун ухааныг нөхөн сэргээж, дархлааны системийг нэмэгдүүлэн, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн тусалдаг. Харин насанд хүрсэн хүн өдөрт 8 цагийн нойр авах ёстой байдаг хэдий ч ихэнх хүмүүс хоногийн зохиостой нойроо авч чаддаггүй. Орчин үед нойр дутагдах өвчнөөр өвчлөгчдийн наслалт улам бүр залуужаад байна.
Хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай буюу элэг нь хоол боловсруулах, цусны бүлэгнэлт үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргүйжүүлэх онцгой үүрэгтэй. Иймд элгийг хүний биеийн химийн лаборатори хэмээн нэрлэх нь бий.
Монголчуудын бидний хувьд хамгийн түгээмэлд тооцогдох элэгний өвчлөлтийн гол шалтгаанууд юу вэ? Хэрхэн сэргийлэх вэ?
Ихэнх хүмүүс өвдөхөөс айдаг хирнээ түүнд хүргэдэг хүчин зүйлсээс айдаггүй. Тухайлбал,тамхи бидний биед хэчнээн хортой гэдгийг мэдэх хирнээ, татахаа зогсоож чаддаггүй. Бидний бие нэг л мэдэхэд аль хэдийн өвчлөлд өртсөн байдаг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг төдийлөн аваад байж чаддаггүйтэй шууд холбоотой. Тэгвэл бидний ямар буруу зуршлуудаас болж өвчин даамжирдаг талаарх доорх нийтлэлээс уншина уу.
Таны амьдралын утга учир юу вэ? Хүн бүр энэ асуултад өөр өөр хариулт өгөх байх. Танд ч гэсэн хариулах сайхан хариулт байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Монгол хүний зан төлөв, үүх түүхээс шалтгаалаад ч юм уу энэ талын судалгааны үр дүнгээс харахад бидний амьдралын утга учир бол үр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэнд, амгалан тайван амьдрал, урт удаан хугацааны аз жаргал байдаг байна.
Тэгэхээр таны гэр бүл эрүүл […]
Монголчуудын дунд хеликобактери 72-90 хувийн тархалттай байдаг ба хеликобактери нь ходоодны шарх үүсэх гол шалтгаан болдог. Түүнчлэн хеликобактери ихтэй бол ходоодны шарх хавдар болон хүндрэх эрсдэлтэй. Японы эрдэмтэд 12 жилийн хугацаанд хеликобактери илрээгүй хүмүүсийг судалж үзэхэд хавдрын тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин хеликобактери илэрсэн хүмүүст хавдар илрэх эрсдэл өндөр байжээ.
Дэлхийн хамгийн стресстэй улсуудын жагсаалтын 4-рт Монгол орох болжээ. Үүний шалтгааныг бид хүн амын хэт нягтаршил, агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, иргэдийн амьжиргааны төвшинтэй холбон тайлбарлаж болох хэдий ч бидний хамгийн чухал эрүүл мэнд үүний золиос болж байгааг анзаарахгүй бол харамсалтай.